Цэрэнжамцын Мөнхцэцэг
Цэрэнжамцын Мөнхцэцэг нь 1975 онд төрсөн, Монголын улс төр судлаач, улс төрч. 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
Цэрэнжамцын Мөнхцэцэг | |
---|---|
Монгол | |
Албан тушаалаа авсан 2020.06.30 | |
Ерөнхийлөгч | Халтмаагийн Баттулга |
Ерөнхий Сайд | Ухнаагийн Хүрэлсүх |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1975 Монгол Улс, Улаанбаатар |
Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
Алма матер | Монгол Улсын Их Сургууль ХБНГУ-ын Билефелд Их Сургууль |
Мэргэжил | Улс төр судлаач |
Нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Өнөөдөр сонины олон улсын мэдээний тоймч орчуулагч, МУБИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, тэнхмийн эрхлэгч, Нийгмийн ухааны тэнхмийн дэд профессор,МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2019-2020 онд Сургалт, судалгааны Стратеги академийн захиралаар тус тус ажиллаж байсан.
Тэрбээр ХБНГУ-ын Кобленц Ландау их сургууль, АНУ-ын Охайо мужийн их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан бөгөөд олон улсын болон үндэсний хэмжээний 20 гаруй бодлогын болон харьцуулсан судалгааны эксперт, зөвлөхөөр ажилласан улс төрийн коммуникаци, сонгуулийн кампани, улс төрийн намын асуудлаар мэргэшсэн эрдэмтэн юм.
Боловсрол
засварлах- 2015 онд МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор МУБИС-ийн Дэд профессор эрдмийн цол хамгаалсан.
- 2006-2008 онд МУБИС болон ХБНГУ-ын Билефельд их сургуулийн докторантурт суралцаж 2009 онд “Сонгуулийн кампанийн коммуникаци: Монгол улсын жишээн дээр” сэдвээр улс төр судлалын докторын зэрэг хамгаалсан.
- 1997-1999 онд МУИС-ийн магистрантурт суралцаж “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс олон нийтийн санаа бодолд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр улс төр судлалын магистрын зэрэг хамгаалсан.
- 1993-1997 онд МУИС-д суралцаж улс төр судлалын бакалаврын зэрэг хамгаалсан
- 1993 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургууль төгссөн.
Ажилласан байдал
засварлах- 2019-2020 онд Стратеги академийн гүйцэтгэх захирал
- 2018-2019 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
- 2014-2019 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимд дэд профессор
- 2013 онд АНУ-ын Ohio State University-д зочин судлаач
- 2007 онд ХБНГУ-ын Koblenz Landau University-д зочин судлаач
- 2002-2012 онд МУБИС-ийн Улс төр судлал, социологийн тэнхимд багш
- 1997-2000 онд Өнөөдөр сонины улс төр гадаад мэдээний албанд тоймч, орчуулагч
Гишүүнчлэл
засварлах- Төв Ази судлалын Европын нийгэмлэгийн гишүүн
- Дэлхийн дэвшилтэт намуудын Прогрессив Альянс байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн
- ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөрийн Үндэсний хорооны гишүүн
- ШУА-ийн Философи, социологи эрхийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн
- Улс төр судлалаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн
Бүтээл
засварлахЦэрэнжамцын Мөнхцэцэг нь монгол хэлээр Политайнмент буюу цэнгээнт улс төр. УБ, 2010, Улс төрийн намын санхүүжилт УБ, 2014, Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө УБ, 2018, Сонгуулийн кампанийн коммуникаци УБ, 2018, англи хэлээр The Impact of Mass Communication and Interpersonal communication on Electoral Behavior in Mongolia. Ulaanbaatar, 2015 номуудыг тус тус хэвлүүлсэн. Эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүлэл, судалгааны ажил нийтлүүлснээс олон улсын судалгааны хүрээлэн, олон улсын байгууллагуудын хэвлэлд удаа дараа нийтлэгдсэн.
Гадаадад хэвлэгдсэн
засварлах- Digital Populism and the Social Media Impact on the 2017 Mongolian Presidential Election. In: Panorama Insights into Asian and European Affairs journal,2018
- Rising to the Challenge: The Mongolian People's Party Experience" In: Socdem Asia Quarterly, 2018
- Digital Populism. In: Friedrich-Ebert-Stiftung, Networks for social democracy, 2018
- Tenscher, Jens/Tserenjamts, Munkthsetseg : Das Mediensystem der Mongolei. In: Hans-Bredow-Institut (Hg.): Internationales Handbuch Medien. Baden-Baden: Nomos. 2009. p. 1067-1078
- Mongolia Country Report. Bertelsmann Transformation Index 2012. Bertelsmann Stiftung. Germany.2012 Түүний гэр бүлийн тухайд гэвэл 3 хүүхэдтэй нөхөртэйгээ их сургуульд байхдаа танилцсан гэсэн тэгээд л тэрнээс хойш сайхан амьдраад явж байгаа бөгөөд бүл нэмэх эсэх одоогоор эргэлзээтэй байгаа билээ.
Ном, сурах бичиг
засварлах- “Монгол дахь ардчиллын хөгжил, бэхжилт, асуудал, сорилт” Улаанбаатар, 2019. Хамтын бүтээл
- Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө УБ, 2018
- The Impact of Mass Communication and Interpersonal communication on Electoral Behavior in Mongolia. Ulaanbaatar, 2015
- Tenscher, Jens/Tserenjamts, Munkthsetseg, Das Mediensystem der Mongolei. In: Hans-Bredow-Institut (Hg.): Internationales Handbuch Medien. Baden-Baden: Nomos. 2009
- Mongolia Country Report. Bertelsmann Transformation Index 2012. Bertelsmann Stiftung. 2012
- Улс төрийн намын санхүүжилт УБ, 2014
- Политайнмент буюу цэнгээнт улс төр. 14 хх. УБ, 2010
- Улс төрийн үзэл суртал. Улс төрийн шинжлэх ухаан. УБ, 2011 номд. Ерөнхий редактор Ц.Ганболд
- Улс төрийн мөргөлдөөн. Улс төрийн шинжлэх ухаан. УБ, 2000 номд. Ерөнхий редактор Ц.Ганболд
- Европын улсуудын парламент. УБ, 2010