Цэрэнжавын Уламбаяр

Цэрэнжавын Уламбаяр (1912 оны 5-р сарын 15-нд Архангай аймгийн Ихтамир сумын нутагт төрж, 1976 онд нас барсан) - Монгол Улсын үргэлжилсэн үг, хүүхдийн зохиолч, яруу найрагч.

1932-1934 онд цэргийн алба хаасан.

1935 онд Дотоод яамны төв сургуульд элсэн орж суралцсан.

1945 онд Архангай аймгийн утга зохиолын нэгтгэлийн дарга, аймгийн номын сангийн анхны эрхлэгч хийсэн.

1960 оноос Монголын Зохиолчдын Хорооны "Цог" сэтгүүлийн нарийн бичгийн дарга, мэргэжлийн зохиолчоор ажиллаж байлаа.

Бүтээлүүд

засварлах
  1. Багачууд /1943/
  2. Тунгалаг /1947/
  3. Энх тайвны манаа /1950. тууж/
  4. Сүхбаатрын элч /1954/
  5. Хоёр охин /1954/
  6. Хэний буруу вэ? /1955/
  7. "Хүүшийн учир" Монгол өгүүллэг /1957/
  8. Хар ямаа /1958/
  9. Номын сангийн ном /1958/
  10. Багачуудын зусланд /1958/
  11. Тал нутгийн бүсгүй /1958/
  12. Хүний чанар /1963/
  13. Цоохондой /1965/
  14. Зам ямар байна? /1962/
  15. Зовлон жаргал" роман