Цэрэндоржийн Дашдорж

Цэрэндоржийн Дашдорж Монгол улсын математикч, эрдэмтэн.

Тэрээр 1961 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 7 жилийн сургуулийг дүүргэж Улаанбаатар хотын 23-р сургуулийн 10-р ангийг 1964 онд төгсчээ.

1964 онд МУИС-ийн тооны ангид элсэн суралцаж Монгол улсын гавьяат багш Ү.Санжмятав, профессор нэрт математикч А.Мекей нарын гарын шавь болжээ.

1973 онд Новосибирскийн математикийн хүрээлэнд сурсан.

Ц.Дашдорж 1969-2015 он хүртэл МУИС-ийн алгебрийн тэнхимд багшилж олон зуун шавь нарыг төрүүлсэн юм.

1965 онд Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, 1990-2015 он хүртэл даргын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж ирсэн.