Цэрэвийн Дагвасүрэн
Цэрэвийн Дагвасүрэн (1923 онд Увс аймгийн Зүүнговь сумын “Баяннуур” хэмээх газар төрсөн)- Төр нийгмийн зүтгэлтэн. Элчин сайд.
Намтар
засварлах1933 оноос бага сургууль, 1937 оноос Увс аймгийн Зүүнговь суманд бичээч, сайн дурын бага сургуулийн багш, 1939 оноос тэнд МХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга, 1940 оноос аймгийн МХЗЭ-ийн хороонд бичээч, аж ахуйн эрхлэгч, сургууль пионерийн гүйцэтгэгч, 1944 оноос “Улаан од” сонинд утга зохиолын ажилтан.
1942-1944 онд МАХН-ын Шинэ хүчний дээд сургууль, 1944-1946 онд Монголын Ардын Армид алба хаахдаа Цэргийн төв хэвлэл “Улаан Од” сонинд утга зохиолын ажилтан.
1946-1964 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч.
1950-1953 ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургууль, МАХН-ын Төв хорооны тасаг, сектор болон хэлтсийн эрхлэгч.
1957-1961 онд ЗХУКН-ын ТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академид суралцаж эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
МАХН-ын ТХ-ны дэргэдэх Намын түүхийн институтийн орчуулагчийн секторын эрхлэгч, 1963 оноос МАХНын ТХ-нд Соёлын хэлтсийн эрхлэгч.
1964-1971 онд “Энхтайван социализмын асуудал” сэтгүүлийн газарт суугаа МАХН-ын төлөөлөгч,
1971-1977 онд МАХН-ын ТХ-ны хэлтсийн эрхлэгч.
1978-1981 онд БНМАУ-аас БНАГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байв.
1981-1984 онд ЗХУ-ын Москва хотод Удирдлагын асуудлыг судлах олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар тус тус ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарчээ.
Аугаа эх орны дайны ахмад дайчин, ахмад дипломатч, өдгөө ОХУ-ын Москва хотын "Ясенево" дүүрэг дэх эх орны дайны ахмад дайчдын хотхонд амьдарч байгаа ажээ.
Шагнал
засварлах“Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одон, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, улс хувьсгалын болон салбарын ойн медалиудаар шагнагдаж байжээ.