Цэдэн
Цэдэн нь одоогийн Хэнтий аймгийн Галшар сумын нутгийн бөх. 1735 оны орчим төрсөн. 1750-аад оны үеэс Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлсэн. Улмаар 1760-аад оны үед Монгол бөхийн аварга цол хүртсэн. 1767 онд Бээжинд очиж барилдсан Монголын таван бөхийн нэг.