Цэгэн зураг
Цэгэн зураг бол дижитал урлагийн төрөл ба растер графикс прогамм хангамж буюу зургийг цэгийн түвшинд янзлагддаг програмуудаар бүтээдэг. Эхэн үеийн компьютер, видео тоглоомууд, график тооны машины болон гар утасны олон төрлийн тоглоомууд цэгэн зургаар хийгдсан байдаг.
Түүх
засварлахЦэгэн зураг гэсэн ойлголтыг анх Зирокс Рало Алто судалгааны төвийн Адэйл Голдберт ба Роберт Флэгал нар 1982 онд үүсгэсэн байдаг.[1] Үүнээс 10 орчим жилийн өмнө ч хэрэглэгдэж байсан тохиолдол бий гэдэг: 1972 онд Ричард Шоупийн SuperPaint систем болон Xerox PARC.
Зарим нэг шигтгэмэл оёдол, шигтгэмэл зураг зэрэг эртний зургийн төрлүүд зургийг жижиг жижиг өнгөт хэсүүдээр хийдгээрээ одоо үеийн цэгэн зурагтай зарим талаараа адил төстэй байдаг.
Тодорхойлолт
засварлахЦэгэн зураг нь бусад төрлийн дижитал урлагуудаас гар ажиллагаа ихээхэн шаарддаг болон цэгийн түвшинд зургийг янзалдгаараа ялгаатай (ямар нэг шүүлтүүр буюу эффект, автомат анти-алайз хийдэг программ эсвэл онцгой рендэргүйгээр). Дижитал урлагийн энэ төрөлд хүссэн үр дүндээ хүрэхэд "цэг болгоныг зөв байрлуулах нь" чухал байдаг.
Жинхэнэ цэгэн зураачид цэгэн зургийг зөвхөн цэг л зурдаг хэрэглүүрээр (жишээ нь 'pencil' програм) зурах ёстой ба аливаа тахир шулуун, дугуй болон дөрвөлжингүүдийг хэрэглэхгүй байх гэсэн дүрмийг баримталдаг байна. Харин зүгээр шулуун болон bucket-fill ашиглах нь таны цагийг бас хэмнэдэг сайн талтай.
Энэ дүрмээс үүдэн зурганд эффэкт өгөгчид буюу филтер (жишээ нь бүрэлзүүлэгч эсвэл альфа-бленд) эсвэл автомат анти-алайз хийгч хэрэглүүрүүд нь ерөнхийдөө цэгэн зурагт тохиромжтой хэрэглүүрүүдэд тооцогддог.
Мөн үзэх
засварлахЦахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ Adele Goldbert and Robert Flegal, "ACM president's letter: Pixel Art", Communications of the ACM, Vol. 25, Issue 12, Dec. 1982.