Цэгмидийн Цэрэнболд

Цэгмидийн Цэрэнболд (1977 оны 5-р сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн ) -Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол 2012 онд хүртсэн, найруулагч, зохиолч, тайз болон дэлгэцийн жүжигчин. Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин.

Ц.Цэрэнболдын бага нас Налайх дүүрэгт дархан хийдэг өвөг эцэг дээрээ өнгөрсөн байна. Эцэг Цэгмид нь уурхайчин, эх нь налайхын ахуйн үйлчилгээнд оёдолчингоос эхлээд нярав, мэргэжилтэн хүртэл ажилласан хүн байжээ.

Дунд сургуулиа дүүрэгдэг жил гэр бүл нь Налайхаас Багануурт шилжиж очиж, тэрээр гал унтраах 64 дүгээр ангид гурван жил жолооч хийжээ. Тэнд АСК тэмцээн болж тухайн үед Багануурын театрын дарга байсан Д.Бямбацогт уралдаанд орж шалгуулахыг санал болгосон байна. Түүний эх дэмжиж жүжигчин болох зам руу орсон байна. Тэрээр “Мюзикл” дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр 2003 онд төгсөөд “Аав” киноны жижиг хэсэгт ээжтэйгээ хамт тогложээ.

2003 онд сургуулиа төгсөөд багш Ч.Түвшингийн "Алтан унага" театрт ажиллсан байна. 2006 оноос УДЭТ-т орсон.

Түүний анхны тоглосон уран бүтээл бол Австри, Германы хамтарсан “Чингис хаан” баримтат уран сайхны кино юм. Тус кинонд Жамухын дүрд тоглож байжээ. Мөн жүжигчин Ц.Цэрэнболд Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд тоглохоор болсон. Нийт 110 минут үргэлжлэх энэ киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулж байгаа юм.

Тэрээр нэг хэсэг үзэгчдийг байлдан дагуулж байсан “Аав” киноны продюсер болон гол дүрийг бүтээж “Academy awards 2015” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авсан билээ.

Ц.Цэрэнболд 2016 онд "Алтан гадас" одон хүртсэн байна.

2022 онд "TSEBO" фильм үүсгэн байгуулсан.

Бүтээсэн дүрүүд

засварлах

"2000" уран сайхны кино- цэрэг Энхтайван, "Марко Поло", "Аав".

Түүний эхнэр эдийн засагч мэргэжилтэй. Жүжигчин маань эхнэртэйгээ оюутан байхдаа танилцсан аж. Түүнийг сурч байхад эхнэр нь сургуульд санхүү хариуцсан ажилтан байсан гэнэ. Тэрээр Далайцэрэн, Үлэмжгоо гэдэг хоёр хөөрхөн хүүхэдтэй.