Цэгмидийн Сүхбаатар

Цэгмидийн Сүхбаатар (Архангай аймгийн Цэцэрлэг хотод 1942 онд төрсөн) -Монгол Улсын Гавьяат багш, профессор.

Ц.Сүхбаатар Цэцэрлэг мандал аймгийн Эрдэнэбулган уулын хошуу доогийн Архангай аймгийн Цэцэрлэг хотод 1942 оны төмөр могой жил төрсөн.

1950-1960 онд Архангай аймгийн бүрэн дунд сургуульд сурч төгссөн.

1960-1965 онд Монгол Улсын Их Сургууль,

1972-1975 онд Москвагийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн аспирантур суралцаж Хэлбичгийн ухааны дэд эрдэмтэнийн зэрэг хамгаалсан,

1975-1976 онд Италийн Неаполь хотын Дорно дахины хэлний дээд сургуульд багш,

1967-1968, 1995 онд Парисын Сорбоны Их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.

1988 онд доцент, 1996 онд Монгол Улсын эрдмийн зэрэг цол олгох дээд зөвлөлөөс профессор, 2005 онд Монгол Улсын Гавьяат багш цол хүртсэн.

1965 оноос багш, тэнхимийн эрхлэгч, декан, зөвлөх профессор зэрэг албан тушаалд ажиллаж байна.

Парисын Дорно дахины хэл соёл иргэншлийн дээд сургуульд 1969-1972, 1989-1991 онд, Бээжин, Тунляо, Ланжоугийн Их сургуульд түр хугацаагаар монгол хэлний зочин багшаар ажилласан.

"Монгол хэлний найруулга зүй" ном (УБ. 1998. 1000 хувь. ADMON хэвлэх үйлдвэр)

Монгол хэлний найруулга зүй, гадаадын хүнд монгол хэл заах чиглэлээр мэргэшин, “Монгол хэл сурах бичиг”, “Монгол хэлний найруулга зүй”, “Монгол хэлний найруулгын төрөл”, “Найруулан бичих арга ухаан”, “Эхийн найруулга зүй”, “Яруу өгүүлэх чадвар”, “Илтгэх урлаг”, “Найруулга зүйн нэр томьёоны тайлбар толь”, “Найруулга зүйн судалбар”, “Монгол франц толь” зэрэг 30 гаруй ном, сурах бичиг, гарын авлага, 50 гаруй судалгааны өгүүлэл бичиж, Монгол, Франц, Бельги, Япон, ОХУ, БНСУ, БНХАУ-д хэвлэгдсэн.

“Гэсэр”, “Оюун түлхүүр”, “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шастир” зэрэг бүтээлийг франц хэлээр францын эрдэмтэдтэй, мөн францын шилдэг өгүүллэг, яруу найраг болон А.Сэнт-Экзюперийн “Бяцхан хунтайж” зэрэг бүтээлийг франц хэлнээс орчуулсан.

Монголын орчуулагчдын эвлэлийн “Дуун хөрвүүлэгч” шагнал (1997), Франц Улсын Гавьяаны одон (1998), Япон Улсын Кирияамагийн сангийн шагнал (1999), ЮНЕСКО-гийн үндэсний комиссын шагнал (2001), Францын Гаврелийн сангийн шагнал (2011) бүтээлүүдэд нь олгосон байна.