Цэвэгмид нь Сэцэн хан аймгийн Жонон вангийн(бэйс Цанлигдоржийн) хошуу одоогийн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт 1850 оны орчим төрсөн үндэсний бөхийн дархан аварга цолтой бөх байв. Цэвэгмид аварга олон жил сайн барилдаж их даншигт 2 удаа, уул тайлгад 3 удаа нийтдээ Монгол наадмын түрүү үзүүрт 5 удаа үлдээд Богдын шавийн бөхөд буулгуулж байжээ.

Барилдааны амжилт

засварлах

Анх 1874 оны уул тайлгын наадамд ирж барилдаад 5 даван шөвгөрч начин цол хүртжээ. Мөн наадамд 1876 онд дахин ирж барилдаад 7 даван үзүүрлэж заан цол авсан байна. Улмаар 1876 оны их даншигт 10 даваад Богдын шавь Гэлэгсэнгэ (хожмын дархан аварга)-д буулгуулж үзүүрлэн арслан цол, 1880 оны их даншигт 1032 бөх барилдахад 10 давж Богдын шавь Дончин (хожмын арслан)-д буулгуулж үзүүрлэн аварга цол хүртсэн. 1881 онд 7 давж шөвгөлсөн бол Уул тайлгын наадамд 1874 онд 5, 1876, 1877 онд 7 давж үзүүрлэн, 1878 онд 5, 1883 онд 4 давж шөвгөлсөн байна. Хамгийн сүүлд 1893 оны даншигт 3 давж зодог тайлахад дархан аварга болгож, таван газраас тус бүр нэжгээд мориор шагнаж байжээ. Мөн 1896 оны даншигт дархан аварга Г.Өсөхбаяр, О.Гэлэгсэнгэ нарын хамт хуучин ёсоор таван газраас нэжгээд мориор шагнуулжээ.