Цэвэгдоржийн Батнайрамдал
Цэвэгдоржийн Батнайрамдал (1968 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн)- Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, багш, найруулагч.
Намтар
засварлах- 1988 онд дунд сургуулиа төгсч, Төв аймгийн “Монгол туургатан” театрын дагалдан жүжигчнээр ажлын гараагаа эхэлсэн.
- 1990 онд СУИС-ийн кино драмын анги төгссөн.
- 1994-1996 онд Төв аймгийн ХДТ -т ерөнхий найруулагч Төв аймгийнхаа театрт Ч.Лодойдамбын “Хугараагүй ноён нуруу” Л.Шийтэрийн “Туулсан зам” жүжгийг найруулж ажлын гараагаа эхэлсэн.
- 1996 -2002 онд Дархан хотын "Залуучууд" театрын ерөнхий найруулагч
- 2008-2012 онд "Сити" их сургуульд жүжигчний уран чадварын багш, тэнхмийн эрхлэгч
- 2012 оноос СУИС-ийн театрын урлагийн сургуулийн уран чадварын багш, уран сайхны удирдагч.
Бүтээлүүд
засварлах- Үндэсний их баяр наадмын хүрээнд Хүй долоон худгийн соёлын наадмыг 2014-2018 он хүртэл 4 жил дараалан найруулсан
- 2019 онд Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор " Холливуд Монголд" төслийн еренхий найруулагч
- 2019 он Монгол улсын засгын газрын захиалгаар "Legend" төслийн ерөнхий найруулагчаар
- Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертын найруулагч 2018 он
- Булган аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн нээлтийн найруулагчаар 2018 он
- Монгол улсад Төмөр замын байгууллага үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ойн нээлтийн арга хэмжээний найруулагч 2019 он
- Булган аймгийн Сэлэнгэ сум үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн нээлт хүндэтгэлийн концертын еренхий найруулагч 2019 он
- Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойн талбайн найруулагч 2013 он
- "Нийслэлийн хүүхдүүд" хүүхдийн баярын ерөнхий найруулагч 2017 он
- "Нийслэлийн мөнгөн шөнө 2019" ерөнхий найруулагч
- Хүүхдийн спортын 6-р наадмын нээлт хаалтын ёслолын еренхий найруулагч 2019 он
- "Хотын гудамж миний нутаг" гудамжны баярын ерөнхий найруулагчаар 2013- 2018 он хүртэл
- Нийслэлийн боловсролын газар үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүндэтгэлийн концертын еренхий найруулагч 2017 он
- Монгол улсад мэргэжлийн театр үүсч хөгжсний 85 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын найруулагч 2017 он
- Монгол улсад дээд мэргэжилтэй театрын мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн баярын ерөнхий найруулагч 2017 он
- "Ардын Хувьсгалын 100-101 жилийн ойн баяр наадмын найруулагч 2022 он
- Төв аймгийн 100-н жилийн ойн Ерөнхий найруулагч 2023 он
- Төв аймгийн Баяндэлгэр сумын 90 жилийн ойн Ерөнхий найруулагч 2023 он зэргээр 1994 оноос эхлэн өнөө хүртэл хувь уран бүтээлчдийн болон улсын чанартай 100 гаруй уран бүтээлийн найруулагчаар ажиллажээ.
- 2024 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчаар томилогдон ажилласан.