Цоохондой (Felis silvestris) Европ, Ази, Африкт тархсан жижиг мий. Жижиг хөхтөн, шувуу, бусад ойролцоо хэмжээтэй амьтан барьж иддэг. Өөр өөр бүсэд хэд хэдэн дэд зүйл тархсан. Заримдаа гэрийн муурыг (Felis silvestris catus) энэ зүйлд багтаадаг. Гэрийн муур хүн амьдарч байгаа бүх тив, ихэнх томоохон аралд тархсан бөгөөд олон газар зэрлэгшсэн муур тааралддаг.

Цоохондой
Европын цоохондой (Felis silvestris silvestris)
Европын цоохондой (Felis silvestris silvestris)
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ) [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн
Төрөл: Felis
Зүйл: Цоохондой
Латин нэр
Felis silvestris
Шребер, 1775
Felis silvestris-ийн таван дэд зүйлийн тархалт (2007 оны ДНХ-ийн судалгаагаар).[2]
Felis silvestris-ийн таван дэд зүйлийн тархалт (2007 оны ДНХ-ийн судалгаагаар).[2]
дэд зүйл

Өгүүллийг үзнэ үү

Цоохондой янз бүрийн орчинд дасамтгай. Тухайлал саванна, задгай ой, тал хээрт тархсан. Гэршүүлсэн үүлдэр нь өнгө зүс, хэлбэр төрхөөрөө олон янз боловч, зэрлэг дэд зүйлүүд нь хар судалтай хүрэндүү өнгөтэй, 45-80 см урт, 3-8 кг жинтэй. Өндөр нь мөрөөрөө 35 см, сүүлний урт 30 см. Африкийн дэд зүйл нь жижгэвтэр, цайвардуу хүрэн зүстэй.

Цоохондой маш аймхай. Суурин газруудаас холхон байдаг. Ганц ганцаараа амьдардаг.

Үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн судалгаанаас үзэхэд орчин үеийн бүх муур 10000 жилийн өмнө Ойрх Дорнодын хавьд өөрөө гэршсэн хэсэг цоохондойгоос гаралтай ажээ.[2] Цоохондой хамгийн ойр төрөл нь Элсний муур (Felis margarita) юм.

Шинж тэмдэг

засварлах

Биеийн хэмжээ, галбир гэрийн мууртай төстэй. Бие 59 см, сүүл 34 см урт. Зоо нурууны дагуу өргөн бараан хүрэвтэр, боровтор судалтай. Биеийн хажуугийн цайвар бор, хөхөвтөр саарал дэвсгэр өнгөн дээр хөндлөн эгнэсэн бараан, бор, хүрэвтэр толбонуудтай. Хэвэл, мөчдийн дотор тал цайвар. Сүүлний үзүүр байраан, түүнээс дээш 4-5 тод бөгжилсэн бараан бүслүүртэй. Чихний үзүүрт 3 см шахам урт, бийр шиг цацаг үс бий.

Байршил нутаг

засварлах

Африк, Энэтхэг, Төв Азийн цөл хээрийг хамарсан өргөн уудам нутагт тархана. Монголын цөл, цөлөрхөг хээрийн бүсэд тархацын зүүн хойд зах хамаарна. Шаргын говь, Захуйн баян бүрдээс олдож, Зүүнгарын говь, Алтайн өвөр говь, Өмнөговьд алаг цоог тархсан. Хармаг, заг, сухай бүхий элсэн довцог, баянбүрд, булаг шанд, шал тойрмын захын заг, сухай, харгана, дэрс бүхий газар довцог элс, манхан, хадархаг дов толгод, уулын бэлийн сайрт амьдардаг.

Амьдралын онцлог

засварлах

III сарын дундуур бие гүйцсэн эмэгчиний хээлэнд 5 мий байжээ. Элсэн дов сондуул, заг, сухайн бут доогуур нүх малтаж үүрээ засна. Жижиг мэрэгч, шувуугаар хооллоно. Захуйн говьд цоохондой мий өвлийн идэш тэжээлийн 92 хүртэл хувийг ногтруу, тагтаа, согсоот болжмор, Шоорон алаг болжмор, оронгийн болон хээрийн боршувуу зэрэг шувууд шар чичүүлээр хооллодог байна. Голдуу харуй бүрийгээр идэшлэнэ. Их нуугдамхай амьтан юм.

Идэш хоол

засварлах

Бүх мийн нэгэн адил жинхэнэ махчин бөгөөд барьсан амьтныхаа бараг бүх эд эрхтэнг иддэг. Барьсан амьтных нь арьс үс хивэг болж, яс нь кальци өгдөг бол мах нь үлдсэн бүх шим тэжээлийг өгдөг ажээ. Үнэндээ маханд байх усны агуулга их учраас бараг юм уудаггүй. Цоохондой гэдсэндээ шимэгч хорхой тээдэг тул, түүнийгээ цэвэрлэхийн тулд, мөн магадгүй маханд байдаггүй шаардлагатай хүчлийг олж авахын тулд өвс иддэг.

Хомсдох шалтгаан

засварлах

Монголд бага судлагдсан. Шар үнэг, хярс үнэг, шилүүс мий зэрэг амьтдад тавьсан хавханд орж агнуулна. Зөвхөн Захуйн говьд 1995-1997 онд 4-5 цоохондой анчдын хавханд орж үхсэн байна. Захуй, Зарман, Эхийн гол зэрэг хүн ам суурьшсан баян бүрдүүдийн орчмоор гэрийн мууртай эрлийзжих болсон нь удмын санг алдагдуулж болзошгүй. Цөл, хээрт идэш тэжээл ховор үед саарал чоно, бүргэд, хааяа нохойд бариулна. Нутгийн хүмүүс тохиолдлоор агнана.

Дэд зүйлүүд

засварлах

2007 оны ДНХ-ийн судалгаагаар 5 дэд зүйл л байдгийг тогтоосон:[2]

  1. Cat Specialist Group (2002). Felis silvestris. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 5 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern
  2. 2.0 2.1 2.2 Driscoll, CA; et al. (2007-06-28). "The Near Eastern Origin of Cat Domestication". Science. 317 (5837): 519–523. doi:10.1126/science.1139518. PMID 17600185. {{cite journal}}: Check date values in: |date= (help); Explicit use of et al. in: |author= (help)

Гадны холбоос

засварлах
Викизүйлд Felis silvestris-тай холбоотой мэдээлэл байна.
  Commons: Felis silvestris – Викимедиа дуу дүрсний сан