Цогоогийн Уугангэрэл

Цогоогийн Уугангэрэл ( 1963 онд Дорнод аймагт төрсөн) -Монгол улсын Хууль зүйн дэд сайд асан.

  • 1979 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг хуульч мэргэжлээр төгссөн.
  • 1979-1983 онд НАХЯ-ны төмөр зам дахь Цагдан сэргийлэх ангийн урьдчилан сэргийлэх албаны байцаагч, дэслэгч, төлөөлөгч.
  • 1988-1990 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын ахлах төлөөлөгч.
  • 1990-2005 онд ЦЕГ-ын тусгай тасаг, хэлтсийн дарга.
  • 2005-2008 Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга.
  • 2009-2012 онд “Хос харцага” ХХК-д Ерөнхий захирал
  • 2012-2014 онд ГЕГ-ын дэд дарга
  • 2014-2016 онд Хууль зүйн дэд сайдаар ажилласан.

Мөн тэрбээр ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурцын дүү Д.Энэрэл, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, УЕП асан М.Энх-Амгалангийн дүү М.Бат-Амгалан нартай хамт “Нью таун даун” ХХК-ийн хувьцаа эзэмшдэг. Үүнээс гадна хошууч генерал М.Ганболдтой “Хос харцага” ХХК-ийг хамтран эзэмшдэг байна.