Цогдоржийн Бавуудорж
Намтар
засварлахЗохиолч, яруу найрагч Цогдоржийн Бавуудорж нь 1969 онд Улаанбаатар хотод төрсөн.
Уран бүтээлүүд
засварлахТэрээр 1990–ээд оноос уран бүтээлээ эхэлж ”Бүгээн анир” /1991 он/, ”Гүмүда” /1993 он/ , ”Салхин зүгээс цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” /1999 он/, ”Сарны шүлгүүд” /2006/, ”А very big white elephant” /2007 он/ , ”When humans become grass” /2008 он/, ”Un ojo en la palma de mi mano” /2009 он/, ”East and West“ /2010 он/, ”Монголын их амар амгалан” I боть /2015 он/, ”Дорно зүгт өвс болно” II боть /2015 он/ ”Нар сар, сар нар” III боть /2015 он/ зэрэг шүлэг, дууль, найраглалын номууд, "Шувууг сулла" /2019 он/ эссе, өгүүллэг, тууж, "Зүрхэн чинадаас"/2019 он/эссе, өгүүллэгийн номууд хэвлүүлсэн. Ц.Бавуудоржийн шүлгүүд нь англи, испани, япон, солонгос, хятад, герман хэлнээ орчуулагдаж бусад улс орнуудын яруу найргийн антологи, сэтгүүлүүдэд хэвлэгдсэн.
Шагнал
засварлах2018 онд "Өндөр гэгээн" жүжгээрээ Б.Явуухулангийн шагнал,
2006 онд "Сарны шүлгүүд" номоороо Д.Нацагдоржийн шагнал,
2010 онд ”А very big white elephant” /2007 он/, ”When humans become grass” /2008 он/, ”Un ojo en la palma de mi mano” /2009 он/ номуудаараа Дэлхийн Урлаг Соёлын Академийн “For poetic excellence” шагнал,
2012 онд “Монголын их амар амгалан”, ”Дорно”, "Хүрэл чоно" шүлгүүд, “Агай”, “Хүннү туульс” найраглалын бүтээлүүдээрээ Монгол улсын Төрийн соёрхол хүртсэн.
2020 онд Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн тэмдгээр шагнагдсан.