Цинь Ган (хятад. хялбар. 秦刚, пиньинь Qín Gāng, 1966 оны 3-р сард БНХАУ-ын Хэбэй мужийн Тяньзиньд төрсөн) Хятадын дипломат, улс төрийн зүтгэлтэн, 2022 оны 12-р сарын 30-нээс БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар 6 сар ажиллаад сураггүй алга болсон. БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны 20-р чуулганы гишүүн.

Цинь Ган

1966 оны 3-р сард БНХАУ-ын Хэбэй мужид төрсөн.

1988 онд Бээжингийн Олон улсын харилцааны Их сургуулийн олон улсын эрх зүйн бакалавр хүртсэн.

1988-1992 онд Дипломат төлөөлөгчийн газруудад үйлчлэх газрын Бээжин дэх салбарт ажилласан.

1992 онд БНХАУ-ын Гадаад хэргийн яаманд атташегаар ажилд ороод дараа нь Баруун Европын газрын гуравдугаар нарийн бичгийн даргаар ажилласан байна.

1995-2005 онд БНХАУ-аас Их Британи дахь ЭСЯ-нд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажилласан.

2005-2010 онд БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэл, мэдээллийн газрын орлогч захирал бөгөөд ГХЯ-ны албан ёсны хэвлэллийн төлөөлөгч.

2010 оны 9-р сараас БНХАУ-ын Их Британид суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх.

2011 оны 11-р сараас БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэл, мэдээллийн газрын захирал.

2014-2017 онд БНХАУ-ын ГХЯ-ны Ёслолын газрын захирал.

2017-2018 онд БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх.

2018 оны 9-р сараас 2021 онд БНХАУ-ын Гадаад хэргийн орлогч сайд.

2021 оны 7-р сараас БНХАУ-аас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд.

2022 оны 12-р сарын 30-нд БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар томилогдоод байна.

2023 оны 6-р сарын 17-ноос хойш сураггүй алга болоод байгаа.

Эхнэр, нэг хүүтэй.