Цахим шуудан, өөрөөр и-мэйл (Англи: e-mail, electronic mail) гэж тоон аргаар интернэт юм уу дотоод сүлжээгээр захидал илгээх, хүлээн авах орчин юм. Цахим шуудан нь анх үүсэхдээ нэг компьютераас нөгөө компьютер рүү шууд дамжих шаардлагатай байжээ. Ингэхийн тулд харилцах хоёр компьютер нь хоёулаа сүлжээнд холбогдсон, асаалттай байх хэрэгтэй байв (өнөөгийн мессенжерийн адил). Харин өнөөгийн цахим шуудангийн системүүд нь хадгалах-дамжуулах загвартай. Цахим шуудангийн серверүүд нь мессежүүдийг хүлээн авч, цааш нь дамжуулж, хүргэж өгч, хадгалдаг. Өнөө үед хэрэглэгчид нь зэрэг онлайн байх албагүй болсон бөгөөд мессеж хүлээн авч, явуулахад богино хугацаагаар л мэйлийн серверт холбогдох шаардлагатай.

"at" тэмдэг.

И-мэйлийн мессеж нь толгой (header), бие (body, мэйлийн агуулга) гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсгээс тогтоно. Бие нь мэйлийн агуулга болно. Толгой хэсэгт явуулагчийн мэйл хаяг, явуулах хэрэглэгч(үүд)ийн мэйл хаяг гэх мэт хяналтын мэдээлэл агуулагдана. Мөн гарчигийн талбар гэх мэт нэмэлт мэдээлэл ихэвчлэн байдаг.

Цахим шуудан нь анх дан текстэн мэдээлэл явуулах арга байсан бол мультмедиа агуулгыг дагуулж явуулах процессийг RFC 2046 - RFC 2049 хүртэл стандартчилсан. Эдгээр RFC-нүүдийг нийтэд нь Multipurpose Internet Mail Extensions буюу MIME гэнэ.

Орчин үеийн интернэтийн цахим шуудангийн үйлчилгээ нь ARPANET-аас үүсэлтэй. 1973 онд анх и-мэйл мессежийг энкодлох стандартыг (RFC 561) санаачилж байжээ. 1980-аад оны эхэнд ARPANET-аас Интернэт рүү шилжих үед өнөөгийн үйлчилгээний цөмийг бий болгожээ. Ийнхүү 1970-аад онд явуулсан и-мэйл өнөөдөр интернэтээр явуулсан мэйлтэй тун ойролцоо юм.

Ашигладаг протокол

засварлах

Сүлжээнд тулгуурласан и-мэйл нь ARPANET дахь File Transfer Protocol (FTP)-д хийсэн өргөтгөлүүдийн тусламжтайгаар анх дамжуулагдаж байсан бол өнөө үед RFC 821 гэх 1982 онд баталсан стандартаар Simple Mail Transfer Protocol (SMTP)-ээр дамжуулдаг.

SMTP нь системүүд хооронд и-мэйл мессеж дамжуулах процессийн үеэр хүргэлтийн параметрүүдийг мессежээс (толгой, бие) гадуурх "дугтуй" (envelope) ашиглан харилцдаг.

Гадаад холбоос

засварлах