Цахилгаан хосмог автомашин
(Цахилгаан хосмог машин-с чиглүүлэгдэв)
Цахилгаанд залгагдаж цэнэглэдэг ба ердийн түлшээр давхар ажилладаг, дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашиныг цахилгаан гибрид буюу эрлийз автомашин гэнэ. 2011 оноос Япон, АНУ, баруун европт хүчтэй дэлгэрч байгаа энэ автомашин нь агаарын бохирдол хамгийн бага гаргадаг, түлшний хамгийн хэмнэлттэй технологиороо хамгийн ирээдүйтэй автомашины шийдэл болж байна. Гибрид технологитой учир энгийн явж байхдаа ч гэсэн цахилгаан гаргаж өөрийгөө цэнэглэдэг. Одоогийн хамгийн амжилттай загвар нь Тоёотагийн Приус цахилгаан гибрид машин ердийн нэг удаагийн түлш цэнэглэлтээр 870км туулж чаддаг.