Цайдам нуур
Цайдам нуур нь Төв аймгийн Заамар сумын төвөөс зүүн урагш 18 км зайд (104°58'37.64" E, 48°14'3.59" N) д.т.д 1056 метрийн өндөрт байдаг шорвог нуур. Нуурын нийт талбайн хэмжээ - 3.5 км², урт - 3.0 км, өргөн - 2.0 км, эргийн шугамын урт - 9.0 км, зуны улиралд гадаргын температур - 22oC байна.
Ёроолд нь хар лаг шавартай, шүүний хурдастай. Шаврыг эмнэлэгт, шүүг малын эрдэс нэмэгдэл тэжээлд ашигладаг.
Цайдам нуур нь шорвог бөгөөд усны эрдэсжилт 147.07 г/кг, хлорт натри, сульфат магни зонхилдог. Зарим жилд ерөнхий эрдэсжилт 138.40 г/кг болж буурдаг.