Цаг уурын ерөнхий эргэлтийн загвар
Ерөнхий эргэлтийн загвар гэдэг нь цаг уурын загварын нэгэн төрөл юм. Энэхүү төрөл нь агаар мандал эсвэл далайн эргэлтийн математик загварыг ашигладаг. Энэ нь термодинамик шинжтэй болох олон төрлийн эрчим хүчний эх үүсвэрүүдтэй бөмбөрцөг дээр ашиглагддаг Навьер-Стоксын томъёог хэрэглэгдэг. Эдгээр тэгшитгэлүүд нь дэлхийн агаар мандал эсвэл далайг загварчлах зориулттай компьютер программуудын үндэс суурь юм. Агаар мандал ба далайн GCMs (AGCM and OGSM) нь далайн мөс ба газрын гадаргуугаас гадна гол бүрэлдэхүүн хэсгүүд юм.
GCM ба дэлхийн цаг уурын загварууд нь цаг агаарын урьдчилсан мэдээлэл болон цаг агаар ба цаг агаарын өөрчлөлтийн талаар ойлголтуудад ашиглагддаг.
Агаар мандалын GCMs буюу AGCMs нь агаар мандал ба далайн гадаргуугийн температурыг хил зааг болгон загварчилдаг. Агаар мандал болон далайн хосолсон GCMs (AOGCMs, e.g. HadCM3, EdGCM, GFDL, CM2.X, ARPEGE-Climat) нь тухайн хоёр загваруудыг нэгтгэдэг. Хамгийн анхны цаг уурын ерөнхий эргэлтийн загвар буюу далай болон агаар мандалыг хослуулсан процесс нь 1960аад оны сүүлээр NOAA Geophysical Fluid Dynamics Laboratory-д байгуулагдсан. AOGCM лаборатори нь төвөгтөй цаг уурын загваруудын оргил үеийг харуулж мөн тэдгээрийн бүхий л процессуудыг судалдаг.