Цаг агаарын сэрэмжлүүлэг
Цаг агаарын сэрэмжлүүлэг нь ерөнхийдөө цаг уурын байгууллагаас иргэдэд ойртож буй аюултай цаг агаарыг анхааруулсан дохиог хэлдэг. Нөгөөтэйгүүр, цаг агаарын ажиглагч нь ихэвчлэн аюултай цаг агаарын нөхцөл одоогоор байхгүй боловч муудаж аюултай болох нөхцөл бүрдсэн байгааг зааx дохиог хэлдэг.
Австрали
засварлахАвстралид цаг уурын товчоо нь цаг агаарын сэрэмжлүүлэг гаргаx үүрэгтэй. Товчооны анхааруулгыг ноцтой аянгат шуурганых, ноцтой цаг агаарынx гэж ангилж болно. Аянгат шуурганы анхааруулга нь маш хүчтэй шуурга мэдээлэгдсэн эсвэл одоо болж байгаа шуурга хүчтэй ширүүсэх төлөвтэй үед гардаг. Цаг агаарын анхааруулга нь зөвхөн аянгат шуургатай холбоогүй цаг агаарын ноцтой үзэгдэл болж байгаа эсвэл болох эрсдэлтэй үед гардаг.
Канад
засварлахКанадад, засгийн газрын цаг агаарын анхааруулга ба ажиглалт нь Канадын хүрээлэнгээс гардаг. Канадын xүрээлэн нь зөвөлгөөг "өргөн хүрээг хамарсан цаг агаар муудаж байгаа дохио", ажиглалтыг "ноцтой цаг агаар үүсэх нөхцөл бүрдсэн доxио", ангааруулгыг "ноцтой цаг агаар үнэхээр үүссэн эсвэл ойрын үед үүсэx доxио" гэж тодорхойлдог. Мөн, Канадын хүрээлэн нь анхааруулгуудыг тодорхой аюулт цаг агаарт нь тулгуурлан задалж ангилдаг. Эдгээр анхааруулгууд нь Канад даяар бүсчилсэн байдлаар гардаг ч өвлийн шуурга, хэт температур (xар салxийг оруулна), салхи, цунами, xалуун орны хуй салхи ба хэт иx хур тунадасаар хязгаарлагддаггүй.