Цагаан өвгөн
Их Хүрээний цамд Цагаан өвгөний дүр хүндтэй байр суурь эзэлдэг. Цагаан өвгөний цамнан бүжиглэх байдлаас тухайн жилийн өвлийн цаг уур ямар болохыг мэддэг байв. Хүрээний зурхайч нар цаг уурын байдлыг урьдчилан мэдсэнийг олон түмэнд дохиолон мэдээлэхдээ энэхүү Цагаан өвгөнөөр дамжуулдаг байжээ. Хэрэв тухайн жил өнөтэй сайхан өвөл болж өнгөрөхөөр бол Цагаан өвгөн их найрсаг зантайгаар бүжих ба харин тэр жил хатуу хариг, ширүүн өвөл болох бол Цагаан өвгөн ааш аяг муутай цамнадаг байна.
Зүрхэн тарни: УМ САГО ДАМА ДҮМА УМ ДҮНО СИДДХИ СУУХАА.
цагаан өвгөн бурхны дүр биш юм. нүүдэлчдийн нийтлэг шүтээнийг өөрийн төлөөлөгч мэтээр үзсэн байдаг.