Цагаан сар ба хар нулимс
Цагаан сар ба хар нулимс өгүүллэг нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн зохиосон бүтээл юм.
Агуулга
засварлахЗохиолч өгүүллэгтээ хувьсгалын өмнөх үеийн ард олны бэрх хэцүү аж төрж байсныг баян Дагданы зарц бүсгүй Цэрмаагийн дүрээр их л дэлгэр харуулав. Цэрмаагийн зарцлагдаж бие сэтгэл зүдрэн галирч байгааг Дагданы эхнэр, охин Мядагмаа нарын бардам түрэмгий байдалтай жишин гаргажээ. Үүнийг Д. Нацагдорж:
„Дагдангийн ажлын ихийг хэлэх үү, түүний эхнэрийн чангыг хэлэх үү ирснээс хойш хэдэн жилийн дотор ер нь ч амарсангvй, бие сэтгэлийн зовлонг цадтал vзжээ. Энэ завсар Дагдангийн эхнэр таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ гэж дүрсэлжээ. Цэрмаа баруун айлын Чүлтэмтэй дотно танилцаж амрагласан боловч, дорд хүмүүс жаргал мэддэггүй, ядуу хүнд янаг байдаггүй“
гэж тэдний ариун сэтгэлийг гэрийн эздийн шоовдорлон доромжилж буйг Д.Нацагдорж зохиолын үйл явдлаар тодорхой зураглажээ.
Нацагдоржийн өгүүллэгийн нилээд нь 1930-аад оны үеийн Монголын уран зохиолын нийтлэг шинжийг тусган илэрхийлж нийгэм хүмүүсийн ахуй байдал, үзэл санаа хуучин шинийн зөрчлийг тусган үзүүлдэг боловч тэдгээр нь дүр дүрслэл уран сайхны хувьд дахин давтагдашгүй чанарыг агуулж байдгаараа онцлог юм. “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгийн байгалийн дүрслэл зохиолын баатрын сэтгэхүй дотоод сэтгэлийг нээн үзүүлэхэд чухал үүрэгтэй байгаа бол эд юмсын дүрслэл нь дүрийг тодруулах хэрэглүүр болж байна. “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгт Дагдангийнхаар ихэмсэг дээрэнгүү баян хүмүүсийг, Цэрмаа Чүлтэм нараар ядуу амьдралын зовлон гунигийг тод томруунаар харуулсан. Шинэ цагийн ач буянаар Цэрмаа, Чүлтэм нар аз жаргалаа эдэлж чөлөөт амьдралын замд орж буйг эсрэг тэсрэг зүйлийг харьцуулах замаар өгүүлсэн.
Цахим холбоос
засварлахЭх сурвалж
засварлах- «Д.Нацагдорж. Зохиолууд» УБ., 1960. (244-248-р тал)
- «Монголын орчин үеийн өгүүллэг» 3-р бүлэг
- “Монгол хэлний их тайлбар толь” 2015 он