Ерөнхий шинж засварлах

Нуруу боровтор-шар, заримдаа боровтор ногоон. Биеийн хоёр хажуу ба хэвлий мөнгөлөг. Цээжний сэлүүр шаргал, хэвлийн болон сүвийн сэлүүр цайвар-ягаан туяатай. Доод эрүү дээшээ хүчтэй матийсан. Ам дээд. Бүх сэлүүрүүдийн үзүүр бараан. Хайрс жижиг, хайрс тус бүрийн захаар олон тооны хар цэгээс тогтсон эмжээртэй.

Биологийн онцлог засварлах

Агнуурын загас. Биеийн урт 100 см, жин 9 кг хүрнэ. 6-7 насандаа биеийн урт 40 см хүрэхэд бие гүйцэж үржилд орно. 7 сард түрсээ усны гүнд элсэрхэг хөрсөнд шахна. Атуу 65,500-554,000 ширхэг түрс гаргана. Жараахай хөвөгч амьтдаар хооллож байгаад 6-7 см хүрэхэд загасаар хооллодог. Идэш тэжээлийн бүрэлдэхүүнд нь хавчиг загас, хэлтэг, амарын сугас орно. Усны гүнд хавчаар хооллодог.

 

Цэнгэг усны загас. Нуурын гүнд 3-20 м–д тархан амьдарна. Намар гол руугаа орон идэвхитэй хооллодог.