Хөх нуур (Баянхонгор)
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Хөх нуур нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг, Өндөр Жаргалант уулын өмнөд салбар уулын оройд тогтсон нуур юм. Тус нуур нь д.т.дээш 2649.0 метрийн өндөрт орших ба 17.2 км2 талбайтай, 12.8 км урт нуур юм. Эргийн шугамын урт нь 32.3 м. Түүний өргөн нь дунджаар 1 км, хамгийн өргөн нь 1.7 км, гүн нь дунджаар 15 м, хамгийн их нь 43 м хүрнэ. Энэ нуураас Богино уулзварын гол эх аван Хар усны голд цутгадаг.