Хөх бух нь европ, дундад ази, хойд азиар тархсан. Модорхог газар бараадаж амьдрана. Хол газар нүүдэллэдэггүй харин хэт хүнд цаг ууртай үеэр нүүдэг. Бусад төрлийн хөх бухнаас энэ төрөл нь хамгийн өргөн нутагт тархсан.

Хөх бух Улаанбаатар хотод 2018 оны 1 сард.
Улаанбаатар хотод хөх бух өвлөөр тахианы өөхөөр хооллож байгаа бичлэг 2018 оны 1 сард. Шувуунд будаа, талханы үртэс, тахианы өөх өгөхөд шувуу зөвхөн өөхийг сонгож идэж байсан.
Хөх бухын тархалт

Хөх бухын 15 дэд төрлүүд бий. Биеийн урт 12,5 - 14.0 см хэмжээтэй, цээж ба гэдсээрээ хар зурвастай түүний хоёр талаар цээж ба гэдэс хэсгийг нь бүрхсэн шар өнгөтэй хацраараа цагаан тархиний орой хэсэг хар танихад амархан зүстэй.

Хөх бух нь шавьжаар дийлэнхдээ хооллоно. Зун ангаахайгаа төрөл бүрийн царцаа дэвхрэгээр голлож хооллодог зарим судлагаагаар хөх бух нь царцааны тоо хэмжээг 50% хүртэл бууруулж ургамал ногооны царцааны сүйтгэлийг бууруулсан мэдээ байдаг. Өвлийн улиралд шавьж ховордохоор төрөл бүрийн жимс ба үрээр хооллодог.