Хөхчү бөө (ᠬᠡᠣᠬᠡᠴᠦ, Тэв тэнгэр) - Их Монгол улсыг байгуулахад голлон оролцож, зохион байгуулагчдын нэг юм. Хөхчү нь төрийн их зайран буюу Чингис хааны бөө байсан хүн юм. Чингис хаан түүний зөвөлгөөг байнга авч өөрийн ажил хэрэгт тусгадаг байсан төдийгүй Хөхчү бөөгийн олон түмэнд алдаршсан байдлыг чадварлаг ашигладаг байжээ. Гэвч Хөхчү бөөгийн нэр нөлөө өргөжин түгсэн нь улмаар Чингис хааны хаан ширээнд ноцтой байдлыг үүсгэсэн тул түүнийг ялихгүй зүйлээр шалтаглан цаазалсан байна.