Хөлөгт тоглоом нь дараах төрөл зүйлүүдтэй.

Дөрвөн бух

засварлах
 

Хангай газар үүссэн тоглоом ажээ. Зарчимын хувьд тэмээн тавагтай адил юм. Дөрвөн бух гэдэг нь 2 хvний тоглоом.

Дөрвөн бухын хөлөг 5 буудалтай. Хоёр цагаан, хоёр хар бухыг урьдаар дөрвөн бухын хөлгийн эсрэг өнцөг дээр хос хосоор өрнө. Хөлөг дээр бухаа өрөхдөө нэг хүүхдийн бухыг 1 ба 5-р буудалд, нөгөө хүүхдийн бухыг 2 ба 4-р буудалд өрнө. Ээлжээр нүүнэ. Нүүхдээ шулууны дагуу зэргэлдээ буудалд бууна. Бух идэлцэх ёсгүй.

Тоглогчдын зорилт нь эсрэг тоглогчийн 2 бухыг нvvдэлгvй болгон өөрийн 2 бухаар хаана. Ингэж хаахдаа нэг бол 1 ба 2-р буудалд, эсвэл 4 ба 5-р буудалд хаана. Өөр буудалд хаагдахгvй. 2 ба 5-р буудлын хооронд далай байгаа гэж тооцдог.

Тэмээн таваг

засварлах
 

Тэмээн таваг бол говьд үүссэн тоглоом. Тэмээн тавгийн хөлөг нь тэмээний тавагтай төстэй бөгөөд нэг худагтай юм. Энэ бол 2 хүүхдийн тоглоом юм. Тэмээн тавгийн хөлөг 5 буудалтай. Хоёр хүүхэд хоёр, хоёр хүүгээр тоглодог.

Эвэр бух

засварлах
 

Эвэр бух буюу бух туух тоглоом нь бухын эвэр хэлбэртэй нийт 9 хөлөг бүхий хоёр хүний тоглоом бөгөөд нэн эртний гаралтай тоглоомд тооцогддог. Тоглогч хоёр хүний нэг нь 1 бух авч нөгөө нь 2 хүү авна. Хоёр хүү нь бухыг хөлгийн 1-р буюу зурагт үзүүлсэн хар цэгийн байрлалаас 9-р хөлөгт шахаж хорихыг эрмэлзэнэ. Харин бух нь туугдахыг аль болох эсэргүүцэж замаас буцахыг эрмэлзэнэ. Бух хүү хоёр зөвхөн зураасны дагуу ухрах буюу урагшлах байдлаар нүүх ба хүү эхэлж нүүнэ.

Гэрийн хөлөг монгол гэрийн хэлбэртэй бөгөөд 12 буудалтай. Хоёр хүүхэд дөрөв дөрвөн хүүгээр тоглоно.

Нүүхдээ зураасны дагуу хаашаа ч нүүж болно. Идэхдээ дундах зурааснуудын дагууд (бусдын зэргэлдээ хүүг) зөвхөн давж иднэ. Нэг идэш байвал нэг, хоёр идэш байвал хоёр иднэ. Идэх идэш байсаар байтал идэхгүй байж болохгүй.

 
 

Нэг хүний хөлөгт тоглоом. 10 буудлын 9-д нь хүү эсвэл шагай байрлуулна.

Даам тоглох шиг идэх 1 хүү үлдээх ёстой. Гэхдээ хоосон нүүдэл хийж болохгүй