Хөдөө аж ахуйн зохистой дадал

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.


Хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД) гэдэгт тодорхой нарийн аргуудыг багтаасан аливаа нэгэн цогц ойлголт орно. Үүнийг ХАА-д нэвтрүүлсэнээр тэдгээр дадалуудтай нийцсэн, зохицсон үр дүнг буй болгодог. Яг ямар арга замууд "Хөдөө аж ахуйн зохистой дадал" гэдэгт багтах талаар олон тодорхойлолтууд байдаг ч дадал нь "зохистой" байх эсэх гэдэг нь ер нь нэвтрүүлж буй стандартуудаас хамаардаг.

Энэ өгүүлэл нь цаашид НҮБ-ийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас (ХХААБ) гаргасан "Хөдөө аж ахуйн зохистой дадал"-ын талаарх тодорхойлолтыг авч үзнэ.

НҮБ-ийн ХХААБ-ын ХААЗД-ын тодорхойлолт засварлах

Хөдөө аж ахуйн зохистой дадал гэдэг нь ферм дээрх үйлдвэрлэл болон үйлдвэрлэлийн дараах үйл ажиллагаанд нэвтрүүлдэг цогц зарчимууд бөгөөд ингэснээр аюулгүй, эрүүл хүнсний үйлдвэрлэл болон хүнсний бус ХАА-н бүтээгдхүүнүүдийн хувьд эдийн засаг, нийгэм, болоод байгаль орчины тогтвортой байдалыг хангах явдал юм.

ХААЗД-ыг их бага цар хүрээтэй олон янзын фермийн системүүдэд нэвтрүүлэх боломжтой. Тэдгээрийг тогтвортой хөдөө аж ахуйн арга барилуудаар тухайлбал хортон шавьжны нэгдсэн хяналтын удирдлага, бордоожуулах нэгдсэн удирдлага зэрэгүүдэр дамжуулан нэвтрүүлдэг. ХААЗД нь үндсэн дөрвөн зарчим дээр тулгуурладаг:

Сүүлийн жилүүдэд эрчимтэй өөрчлөгдөж буй хөдөө аж ахуйн байдал, дэлхийн худалдааны даяарчлал, хүнсний хямрал (үхрийн галзуу өвчин), усан дахь нитратын бохирдол, пестицидийн эсрэг дасан зохицох байдал, хөрсний элэгдэл гэх мэт хүчин зүйлүүдээс хамааран ХААЗД-ын ойлголт өөрчлөгдөөд байна.

Засгийн газарууд, ТББ-ууд болон хувийн хэвшлийнхэн өнөөдөр фермерүүд болон хувьсагчидын хэрэгцээг, мөн тодорхой нарийн шаардлагуудыг хангах зорилгоор ХААЗД-ын хэрэглээг сайжруулан хөгжүүлж байна. Гэсэн хэдий ч ихэнх хүмүүс эдгээр хэрэглээнүүдийг нэгдсэн журмаар, зохион байгуулалттай аргаар л бараг хийгдэх боломжтой гэж үзэж байна.