Хөдөлмөрийн эдийн засаг
Хөдөлмөрийн эдийн засаг нь зах зээл болон хөдөлмөрийн харилцааны хоорондын хамаарлыг судалдаг.
Хөдөлмөрийн зах зээл-д ажил эрхлэгч болон ажил олгогчийн хоорондын харилцааг авч үзнэ. Хөдөлмөрийн эдийн засагт ажил эрхлэгчдийг хөдөлмөрийн үйлчилгээ нийлүүлэгч, ажил олгогчийг хөдөлмөрийн үйлчилгээ авагч гэж үзэн, цалин хөлс, ажил олголт, орлого зэргийн харилцан уялдаа холбоог судалдаг. Эдийн засагт, хүний хийсэн ажлыг хэмжих хэмжүүр нь хөдөлмөр юм.