Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг хэлнэ (ХАБЭА-н тухай хууль).

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг (товчлол ХАБЭА) өөрөөр Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал (товчлол ХЭМАБ) гэж нэрлэдэг бөгөөд ерөнхийдөө адилхан гэж ойлгож болно. Сүүлийн үед олон улсад хөдөлмөр, үйл ажиллагаа явуулах үед байгаль орчны асуудлыг хамтад нь авч үзэн хамт нэрлэх болсон. Англи хэлэнд Health, Safety and Environment (HSE) гэж ихээхэн хэрэглэдэг.

ХАБЭА-н тухай яригдах үед эхний эгнээнд бүх төрлийн хөдөлмөрийн харилцааны үед ажиллагчийн биеийн эрүүл мэндийг хамгаалах, хийж буй хөдөлмөр нь түүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх боломжийг хаах гэж ойлгож болно.

ХАБЭА-н тухай хуулийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах үйл ажиллагааг ажил олгогч буюу ажил хийлгэж байгаа тал санаачлан зохион байгуулах үүрэгтэй байдаг. Энэ харилцааг хууль болон бусад журмаар зохицуулсан байдаг. Үүнд:

Хөдөлмөрлөх үед ажилтны эрүүл мэнд доорх байдлаар хохирох боломжтой:

  • Үйлдвэрлэлийн осол өөр үгээр хэлбэр ажлын байрны осол
  • Хурц хордлого
  • Мэргэжлээс шалтгаалсан өвчин.