Хөгөлтийн Даваа
Хөгөлтийн Даваа (Орос: Давид Кугультинов) нь Халимагийн алдарт зохиолч, яруу найрагч хүн. Хөгөлтийн Даваа нь 1922 онд Их Дөрвөд аймгийн Гахайн Авга нар хотод (одоогийн Яшалтан район) багш хүний гэр бүлд мэндэлсэн байна. 14 настайгаасаа ан хийж, шүлэгч тэрлэж эхэлсэн бөгөөд "Лениний ачууд", "Улаан багачууд" гэдэг ном болгон хэвлүүлсэн байна.
Х. Даваа нь Халимагийн Багшийн их сургуульд элсэн суралцаж, их сургуулиа амжилттай дүүргэсэн бөгөөд цэрэгт мордож дайнд оролцож явсан байна. Тэрээр зөвлөлтийн цэрэгт байхдаа Монгол нутагт ирж байжээ. Тэрээр орос, халимаг хэлээр зохиол бүтээлээ бичиж, нийтлүүлдэг байсан бөгөөд монгол орны уншигчдийн сайн мэдэх "Шуурга сөрсөн цэцэг" гэх зохиолыг бичсэн билээ. Их зохиолч 2006 оны Мичин сарын 17-ний өдөр таалал төгсчээ.