Хүрээ Мэдээлэл Харилцаа Технологийн Дээд Сургууль

Хүрээ их сургууль нь Монголын цорын ганц хувийн мэдээллийн технологийн их сургууль
(Хүрээ дээд сургууль-с чиглүүлэгдэв)

Хүрээ Мэдээлэл Холбоо Технологийн Дээд Сургууль нь 2002 оны 9-р сард гурван мэргэжил 90 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн, Улаанбаатар хотод байрладаг хувийн дээд сургууль юм. Одоогийн байдлаар дөрвөн факультет, 16 мэргэжлээр бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхийн хамт магистрантурын сургалт явуулдаг. Тус сургууль нь 60 гаруй багш, 1400 гаруй оюутантай ба дэргэдээ 400 гаруй сурагчтай дунд сургуультай юм. Мөн сургуулийн талбайн үндсэн барилга нь 10,000 кв.м бөгөөд шинэ цогцолборт газар нь 1,000,000 кв.м талбайтай ба одоогийн байдлаар 6400 кв.м талбайтай гурван барилгатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүрээ мэдээлэл холбоо технологийн дээд сургууль
Товч нэрХүрээ МХТДС
УриаҮНЭНИЙ ГЭРЭЛ
Байгуулагдсан он2002
ТөрөлХувийн сургууль
ЕрөнхийлөгчЖон Сүн Хүн
БайршилУлаанбаатар
Цахим хаягhttps://www.huree.edu.mn/

2011 онд улсын хэмжээнд нөлөө бүхий 4 байгууллагаас шалгаруулсан их дээд сургуулийн үнэлгээгээр ТОР 10 сургуулийн нэг болсон. Тус сургууль нь 2014, онд магадлан итгэмжлэгдсэн.

Гадаад хамтын ажиллагаа засварлах

Хүрээ МХТДС нь гадаадын 129 их сургуультай хамтын ажиллагаатай. Үүнд, Ази номхон далайн бүс нутагт 65, Хойд Америкт 8, Европт 56.

Цахим холбоос засварлах

Албан ёсны цахим хуудас