Хүрээ Мэдээлэл Харилцаа Технологийн Дээд Сургууль

Хүрээ Мэдээлэл Холбоо Технологийн Дээд Сургууль нь 2002 оны 9-р сард гурван мэргэжил 90 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн, Улаанбаатар хотод байрладаг хувийн дээд сургууль юм. Одоогийн байдлаар дөрвөн факультет, 16 мэргэжлээр бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхийн хамт магистрантурын сургалт явуулдаг. Тус сургууль нь 60 гаруй багш, 1400 гаруй оюутантай ба дэргэдээ 400 гаруй сурагчтай дунд сургуультай юм. Мөн сургуулийн талбайн үндсэн барилга нь 10,000 кв.м бөгөөд шинэ цогцолборт газар нь 1,000,000 кв.м талбайтай ба одоогийн байдлаар 6400 кв.м талбайтай гурван барилгатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүрээ мэдээлэл холбоо технологийн дээд сургууль
Huree.jpg
Товч нэр Хүрээ МХТДС
Уриа ҮНЭНИЙ ГЭРЭЛ
Байгуулагдсан он 2002
Төрөл Хувийн сургууль
Ерөнхийлөгч Жон Сүн Хүн
Байршил Улаанбаатар
Цахим хаяг https://www.huree.edu.mn/

2011 онд улсын хэмжээнд нөлөө бүхий 4 байгууллагаас шалгаруулсан их дээд сургуулийн үнэлгээгээр ТОР 10 сургуулийн нэг болсон. Тус сургууль нь 2014, онд магадлан итгэмжлэгдсэн.

Гадаад хамтын ажиллагааЗасварлах

Хүрээ МХТДС нь гадаадын 129 их сургуультай хамтын ажиллагаатай. Үүнд, Ази номхон далайн бүс нутагт 65, Хойд Америкт 8, Европт 56.

Цахим холбоосЗасварлах

Албан ёсны цахим хуудас