Хүрэн манжин
Хүрэн манжин гэж, Beta vulgaris хэмээх шинжлэх ухааны нэршил бүхий булцуут үндэс бүхий ургамал, мөн хүнсний ногоо юм.
Түүх
засварлахМЭӨ 4-р зууны үеэс хүрэн манжингийн булцуут үндсийг хүнсэнд хэрэглэж байсан байна. 10-11-р зуунд Зүүн Европт, 13-14-р зуунд Баруун Европын орнуудад хүнсэнд зориулан тариалах болж, улмаар 16-17-р зууны үед хүнснийх болон малын тэжээлийнхээр ялган тариалж эхэлжээ. 18-р зуунд тэжээлийн манжинг эрлийзжүүлэн чихрийн манжинг гаргаж авчээ. 19-20-р зууны сүүлчээс бүх тивд тархан тариалах болсон байна.
Химийн найрлага
засварлах100г хүрэн манжин уураг-1,6г, өөх тос-0,2г, нүүрс ус-9,6г, чихэр-6,8г; витамууд: А-2мг, В1-0,03мг, В2-0,04мг, В3-0,33мг, В5-0,16мг, В6-0,07мг, В9-109мг, РР, Р, С-4,9мг; амин дэмүүд: цус төлжүүлэх хүчил, йод, төмөр-0.8мг, фосфор-40мг, зэс, цайр, кальци-16мг, магни-23мг, натри, кали-325мг, цинк-0,4мг агуулсан байдаг.
Хэрэглээ
засварлахХүрэн манжингийн шүүс нь үрэвслийг эсэргүүцэж, организмыг цэвэрлэж, залуужуулан амьдралын эрч хүчийг бэлэглэхээс гадна элдэв өвчин намдаах үйлчлэлтэй, уургийг шингээж, элэгний үйл ажиллагааг сайжруулдаг. Мөн судас хатуурах, тархины судас хатуурах, зүрх судасны өвчин, өтгөн хаталт, бамбай булчирхайн өвчин, цус өтгөрөх, артерын даралт ихсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Хүрэн манжинг өөх тос задлах, төв мэдрэлийн системийг амраах (натри бромид агуулдаг), хорт хавдарын өсөлтийг зогсоох зорилгоор хэрэглэдэг байна.
Хүрэн манжин амин дэм, эрдэс бодисоор баялаг: Хүрэн манжинг цус багадалт, цусны хорт хавдарын үед, цусан дахь чихрийн өөрчлөлт, ходоодны үрэвсэл, цусанд халдвар орох зэрэг өвчнийг эмчлэх бодисын солилцоог сайжруулж цус төлжүүлэхэээс гадна хоолны эмчилгээнд хэрэглэж, элэг судас зэргийг өөхлөхөөс хамгаалж цөсийг аажмаар цэвэршүүлдэг. Шинээр үрж гаргаж авсан шүүсээр уушигны болон даралт ихсэх өвчнийг ангаахдаа зөгийн балтай хавсаран эмчилбэл илүү үр дүнтэй байна. Архаг хамрын ханиадны үед хүрэн манжингийн шүүсийг яльгүй исгээд хамартаа ээлжлэн 2-3 дуслыг дусаахад түргэн эдгэрдэг байна. Хүрэн манжингийн бага зэрэг буцалгасан шүүс, эсвэл шинээр шахсан шүүсээр анихгүй байгаа яр шархыг эмчилнэ. Шүүсийг даавуу болон марлид шингээж шарханд тавьж бооно. Боолтыг өдөрт 3-5 удаа солино. Мөн үрж нунтаглаад шууд шавж болно.
Өөх тосыг цусанд орохоос хамгаална: Хүрэн манжин дахь хүхэрлэг гичний тос нь гаднаас хүнсний бүтээгдэхүүнээр орж ирдэг өөх тосыг гэдэсний хананд нэвтэрч цусанд орохоос хамгаалж байдаг. Иймд өдөр бүр хүрэн манжинг байнга тогтмол хэрэглэвэл та гайхамшигтай үр дүнд хүрэх болно.
Хүрэн манжингийн шүүсийг гаргаж авах ба хэрэглэхдээ: Сонгож авсан манжингаа ширүүн сойзоор 2-3 удаа сайн үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж дахин хүйтэн усаар угааж шүүс шахагч машинаар шүүсийг нь гаргаж аваад бараан өнгийн шилэнд хийж 5-10 мин. буцалж байгаа усанд тавьж ариутгана. Бэлтгэсэн шүүснээс 1 х/х-аас аяганы 1/4 юмуу 1/3 хүртэл ихэсгэж дасгах журмаар хоолны өмнө хэдэн сарын турш уувал элдэв өвчнөөс сэргийлж чадна. Шинээр бэлдсэн шүүсийг 1-2 цагаас илүү хадгалж болохгүй. Заримдаа шүүс уухад дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илэрвэл шүүсийг алимны юмуу төмсний шүүүстэй хольж уувал зүгээр. Шүүсийг хэтрүүлэн хэрэглэж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь судас нарийсгадаг тал бий. Мөн давсалсан ба даршилсан хүрэн манжинг сувилал, эмчилгээний зориулалтаар хэрэглэж болохгүй.
Хүрэн манжингийн жүүс: Хүрэн манжингийн үндсэнд diastase, навчинд нь А,С-витамин, эрдэс минерал ихээр агуулагддаг тул ходоод цанхайх үед навчтай нь хэрэглэж байвал их сайн байдаг. Навчтай хүрэн манжин 1-2-ыг луувантай хольж машиндаад лимоны хүчил бага зэргийг нэмээд ууж байвал уг зовиураас ангижрах болно.
Ой ухаан сайжирч, цусны эргэлт түргэснэ: Өдөр бүр 1 аяга хүрэнэ манжингийн шүүс, 1 аяга луувангийн шүүсийг тогтмол ууж байх нь хамгийн шилдэг арга юм.
Зүрх дэлсэх өвчнийг анагаана: 1х/х хүрэн манжингийн шүүсийг 1х/х наранцэцгийн тостой хольж, хоол идэхээс 30мин. өмнө өлөн элгэн дээрээ ууна.
Хоол боловсруулах эрхтний эмгэгийн үед: Хүрэн манжингийн шүүсийг өдөрт 5-6 удаа хоол идэхээс 10-15мин. өмнө 1/2 шилэн аягаар 1 сарын турш ууна.
Нөхөн төлжихүйд чухал үүрэгтэй: Хүрэн манжин нь магни, фосфор, төмөр, А, В, С амин дэм, мөн фолийн хүчлээр баялаг учир хараа сайжруулах, сульдан ядарсан болон жирэмсэн хүний эрч хүчийг сэргээж шинэ эд эс бий болгож бие организмыг нөхөн сэргээх тустай. Хүрэн манжинд натри, фосфор, хлор, кали, төмөр, бор, цинк, кобальт, зэс болон органик хүчлүүд, В-гийн төрлийн амин дэмүүд, рутин агуулагддаг. Эдгээр бодисууд нь хүний бие организмыг цэвэрлэж, залуужуулан амьдралын эрч хүчийг бэлэглэдэг юм. Хүрэн манжингийн шөл нь цусны бүтцийг сайжруулж, улаан бөөм үүсэхэд оролцохоос гадна вирусын эсрэг үйлчлэл үзүүлдэг. Судас хатуурлын эхэн үед эмчилгээний зориулалтаар хэрэглэхэд сайн үр дүн өгдөг.
Цус багадах,өтгөн хатах, цөсний хүйдийн эмгэг өвчний үед: Лууван, хүрэн манжинг жижиг нүхтэй үрүүлээр үрж ижил хэмжээтэй аваад дээр нь 1ц/х зөгийн бал, 1ц/х лимоны шүүс хийж хольж идвэл илүү сайхан амттай болдог. Өдөрт х/х-аар 1-2 удаа хэрэглэнэ.
Цус тогтонших, шамбарам өвчний үед: Хүрэн манжингийн шүүсийг 1:1 харьцаатай устай хольж шингэлээд өдөрт 100-200мл-ийг 1-3 удаа 2-3 сарын турш хэрэглэвэл үр дүнтэй.
Ходоод цэвэршинэ: Гэдэс тавгүйрхсэн үед хүрэн манжинг чанаж хөргөөд хальсалж идвэл хоногийн дараа ходоод цэвэршиж, организм элдэв бохирдлоос чөлөөлөгдөнө, бие хөнгөрдөг.
Ходоод гэдэсний шархлаа өвчний үед: Ходоодны хүчил шалгахад хэрэглэнэ. Хэрэв таны шээс хүрэн манжин хэсэг идсэний дараа улаан ягаандуу өнгөтэй гарвал хэвийн зүйл боловч энэ нь таны ходоодны хүчил бага байгааг харуулж байна. Хоол идэхээс 20-30мин. өмнө өдөрт 3 удаа 1 аягыг ууна. Жигнэсэн хүрэн манжинд уураг шингээхэд сайнаар нөлөөлөх бодис агуулагдаж байдаг.
Жингээ бууруулахад: хүрэн манжинг 14 хоног хэрэглэхэд бие хөнгөрнө, байнга хэрэглэвэл залуужина.
Элэг цөсний хүүдий цэвэрлэх: Уокерын арга-1 нибэгний шүүсэн дээр буцалсан халуун ус, лууван, хүрэн манжин, өргөст хэмхийн шүүснээс тус бүрээс тал стаканыг хольж, өдрийн турш 3-5 удаа ууж дуусгана. Энэ цэвэрлэгээг элэг цэвэршиж, элс чулуу гарч дуустал хийнэ. гэхдээ цэвэрлэх хугацаа 40 хоногоос хэтэрч болохгүй /Жич: уг цэвэрлэгээг эмчийн хатуу хяналтан дор хийнэ/.
Элэгний үйл ажиллагааг сэргээдэг: Хүрэн манжин нь элэгний үйл ажиллагааг эрчимжүүлэн сайжруулж, биеийг бодисын солилцооны болон бусад хорт нэгдлээс цэвэрлэхэд тусладаг. Хүрэн манжинг түүхийгээр шүүсийг нь шахаад 20мин. дотор амны халбагаар ууна. Хүрэн манжинд бусад ногоонд илрээгүй батейн /бетайн/ агуулагддаг бөгөөд өөх тос , уургийн солилцоонд оролцож цус болон элгэнд хуримтлагдсан хорт бодисыг саармагжуулж хүнд металлын давсыг холбох чадвартай.
Цус багадах, өтгөн хатах, элэг цөсний өвчний үед: 1-2 сарын турш хүрэн манжин, шар луувангийн холимогийг хоолны халбагаар өдөрт 1-2 удаа хэрэглэнэ.
Дэлүүний өвчний үед: Улаан манжинг буцалгаж шүүсийг халуунаар нь аяганы талаар өдөрт 2-3 удаа ууна.
Түлэнхийг эдгээнэ: Түлэгдсэн хэсгийг хүйтэн усанд нэлээд байлгасны дараа хүрэн манжингийн том навч чанаж түлэгдсэн хэсэг дээрээ тавина. Удахгүй өвчин намдаж, аажимдаа соривгүй эдгэнэ.
Хурц ларингит,архаг бронхит, хоолой сөөхөд: Зутан шиг болгосон 2 х/х хүрэн манжин дээр 1 аяга буцалсан ус хийж, дулаан хучаад 1 цаг байлган. Үүнээс өдөрт 4-5 удаа, хоолноос өмнө 30мин. өмнө аяганы 1/4-ээр ууна. Ийм үед хоолны өмнө өдөрт 5-6 удаа 1-2 хоолны халбага хүрэн манжин түүхийгээр идэж бас болно.
Даарч хөрөөд ханиад дөнгөж хүрээд байгаа үед: Хүрэн манжингийн шүүс шахаад ижил хэмжээний зөгийн балтай холино. Өдөрт тал аягыг ууна. Нийтдээ 3-5 өдөр уухад хангалттай.
Уушигны мэнгэр ханиадыг эмчлэх: Хүрэн манжингийн шүүсийг зөгийн балтай хольж уухад хатгаа амархан эдгэрдэг.