Хүрэлбаатарын Булгантуяа

Хүрэлбаатар овогтой Булгантуяа (1981 онд Архангай аймагт төрсөн)- Монгол Улсын Их хурлын гишүүн, Монголын улс төрч эмэгтэй.

Хүрэлбаатарын Булгантуяа
Монгол Улсын Их Хурлын Гишүүн
Албан тушаалаа авсан
2020.06.30
ЕрөнхийлөгчХалтмаагийн Баттулга
Ерөнхий СайдУхнаагийн Хүрэлсүх
Сангийн яамны дэд сайд
Албан тушаал хашсан
2016–2020.06.30
ЕрөнхийлөгчЦахиагийн Элбэгдорж
Халтмаагийн Баттулга
Ерөнхий СайдЖаргалтулгын Эрдэнэбат
Ухнаагийн Хүрэлсүх
Хувийн мэдээлэл
Төрсөн1981 оны 1 сарын 1 (1981-01-01) (43 настай)
Монгол, Архангай
Улс төрийн намМонгол Ардын Нам
Алма матерАНУ-ын Йэлийн Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Дундад Хятадын "Хуазонг" Технологийн Их Сургууль
ProfessionОлон Улсын Эдийн Засагч, Хөгжлийн Эдийн Засагч

Намтар засварлах

1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль, 2000 онд МУИС-ийн Математикийн сургууль, 2006 онд БНХАУ-ын Дундад Хятадын шинжлэх ухааны их сургууль, 2008 онд АНУ-ын Ейлийн их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн ухааны магистр. Англи, хятад, япон хэлний мэдлэгтэй.

  • 2006-2007 онд “Паладин Ресурс” ХХК-д зөвлөх,
  • 2008-2010 онд Монгол дахь Дэлхийн банкны “Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах” төсөлд зөвлөх, удирдагч,
  • 2010-2011 онд “Оюутолгой” ХХК-ийн төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх,
  • 2012-2013 онд “Петровис” ХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга,
  • 2013 оноос МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
  • 2012-2013 онд “Петровис” ХХК, Бизнес хөгжлийн газрын дарга
  • 2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Сангийн дэд сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
  • 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

2020 оны УИХ-ын сонгууль засварлах

Булгантуяа 2020 оны УИХ-ын сонгуульд эрх баригч МАН-аас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23-р тойрогт нэр дэвшин сонгогдсон.