Хүнсний үл нийцэл
Хүнсний үл нийцэл (хүнсний үл зохицол) гэдэг нь ихэвчлэн нэг буюу хэд хэдэн биеийн эрхтэн, тогтолцоонд шинж тэмдэг илэрдэг хоолонд агуулагдах хүнс тэжээл, ундаа, хүнсний нэмэлт, орц найрлагад хортой хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд ихэвчлэн хоол хүнсний харшлаас бусад хариу урвал юм.
Хүнсний хэт мэдрэг чанарыг food intolerance гэдэг ба монгол хэлнээ хүнсний үл нийцэл эсвэл хүнсний үл зохицол, үл тохирох хүнс, тохирдоггүй хүнс, тохиромжгүй хүнс зэргээр нэрлэж хэрэглэж байна. Хүнсний үл нийцэл нь маш элбэг тохиолддог.
Тохиолдол
засварлахХүнсний үл нийцэл нь хүнсний харшлаас илүү их тохиолддог ба жишээ нь Америк улсын ард иргэдийн 15 хувь нь gluten буюу цавуулагийн үл нийцэлтэй байдаг. Насанд хүрэгчдийн дийлэнх хувь нь ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй ч lactose буюу сүүний чихэрлэгийн үл нийцэлтэй байдаг аж. Хүнсний үл нийцэл нь нийт хүн амын дунд 20 хувь хүртэл тохиолдоно
Удамшил
засварлахХүнсний үл нийцэл нь удамшдаг. Хүнсний үл нийцэл нь таны gene буюу удмын сангаар дамждаг учраас гэр бүлд нийтлэг тохиолддог. Жишээ нь: Гэр бүлийн нэг гишүүн хүнсний цавуулагт мэдрэг буюу үл нийцэлтэй бол эсвэл Celiac буюу Селиак өвчтэй тохиолдолд бусад гишүүдэд тохиолдох хувь 10 хувь байна.
Онош тогтоолт
засварлахХүнсний үл нийцлийн сорил байдаг боловч 100 хувийн баталгаатай биш. Хүнсний үл нийцэл нь тухайн хүнсийг хэрэглэснээс хойш багадаа 24 цаг бас 48 цагаас 72 цагийн хугацаанд илрэх тул яг ямар хүнснээс болсныг нь тогтоох түвэгтэй байдаг. Хүмүүс хүнсний үл нийцлийн талаарх ойлголт тааруу байдлаас болж хүнсний харшилтай андуурах юмуу, өөр өвчинтэй андуурч холбож үзэх нь бий. Хүнсний үл нийцэл нь бусад олон өвчний адил нас ахих тусам шинж тэмдгүүд нь ихэсдэг байна. Учир нь залуу байх тусмаа үл нийцэх хүнсийг хүн ямар нэгэн зовуурьгүйгээр хүлээн авдаг. Харин нас ахих тусам хүнсний үл нийцлийг тэсвэрлэх чадвар муудаж, хүнсний үл нийцлээс хамаарсан шинж тэмдгүүд тодорч эхэлдэг байна.
Зэрэглэл
засварлахЦусан дахь мкг/мл эзэлхүүнд Ig E эсрэг биетийн хэмжээнээс хамаарч хүнсний үл зохицол, үл нийцлийн зэрэглэлийг тооцож тухайн мэдрэг чанар өндөртэй хүнсийг хэдий хугацааг хэрэглэхгүй байхыг тодорхойлно. Зэрэглэлийг 4-6 ангилдаг. Хэрэв 4 зэрэглэлтэй бол зэрэглэл 1 нь 25%, зэрэглэл 2 нь 50%, зэрэглэл 3 нь 75%, зэрэглэл 4 нь 100% тухайн хүнсэнд мэдрэг буюу хэт мэдрэг үл зохицолтой болохыг илэрхийлнэ.
Хүнсний үл зохицлын 4 зэрэглэл ба хэмжээст утга
засварлахЗэрэглэл 0: <7.5 үед илрээгүй буюу тухайн хүнсийг хязгаарлахгүй
Зэрэглэл 1: 7.5-12.49 үед "сул" буюу тухайн хүнсийг 2 сараас багагүй хугацаанд хэрэглэхээс татгалзана
Зэрэглэл 2: 12.5-19.99 үед "ихэссэн" буюу тухайн хүнсийг 3 сараас доошгүй хугацаанд хэрэглэхээс татгалзана
Зэрэглэл 3: 20.0-49.99 үед "өндөр" буюу тухайн хүнсийг 6 сараас багагүй хугацаанд хэрэглэхээс зайлсхийнэ.
Зэрэглэл 4: >50 үед "маш өндөр" буюу тухайн хүнсийг 1 жилээс доошгүй хугацаанд хэрэглэхээс татгалзана.
Хүнсний үл зохицлын 6 зэрэглэл ба хэмжээст утга
засварлахЗэрэглэл 0: <0.84 үед илрээгүй буюу хязгаарлахгүй хэрэглэх хүнс
Зэрэглэл 1: 0.84-1.68 сул үед тухайн хүнс, хүнсний орцоос нэг улирал буюу 3 сараас багагүй хугацаанд зайлсхийнэ.
Зэрэглэл 2: 1.68-8.4 дунд зэрэг үед тухайн хүнс, хүнсний орцоос хагас жил буюу багадаа 6 сар зайлсхийнэ.
Зэрэглэл 3: 8.4-42 өндөр үед тухайн хүнс, хүнсний орцоос багадаа 1 жилийн хугацаанд хэрэглэхгүй.
Зэрэглэл 4: 42-120 маш өндөр үед тухайн хүнс, хүнсний орцоос аль болох хэрэглэхгүй, үргэлж зайлсхийнэ.
Зэрэглэл 5: 120-240 хэт өндөр үед тухайн хүнс, хүнсний орцоос үргэлж зайлсхийнэ.
Зэрэглэл 6: >240 үед онц анхаарахуйц өндөр буюу тухайн хүнс, хүнсний орцоос насан туршид хорино.
Шинж тэмдэг, зовуурь
засварлахБие махбод тухайн хүнсэнд үл нийцэлтэй тохиолдолд нийтлэг шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:
- Арьс загатнах,
- Гүйлгэх,
- Ханиалгах,
- Аманд шарх гарах,
- Хэвлийгээр дүүрэх,
- Үе мөч өвдөх,
- Толгой өвдөх,
- Ядрах
зэрэг байдаг.
Гэнэт илрэх тохиолдол
засварлахХүнсний үл нийцэл нь хүнд өвчин тусах, ажлаасаа гарах гэх мэт ямар нэгэн хэлбэрээр сэтгэлийн дарамтад орох эсвэл эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх эсвэл 20, 30, 40 насанд гэнэт илэрдэг. Учир нь бие махбод тухайн үл нийцэл бүхий хүнсэнд дасан зохицох урвал үзүүлж байгаад сэтгэл санааны хямрал, сэтгэлийн дарамт, гутрал зэргийн улмаас дасан зохицох чадвар нь алдагдаж хүнсний үл нийцэл шинж тэмдэг тод илэрч эхэлдэг.
Харшил, Үл нийцлийн ялгаа зааг
засварлахХүнсний харшил
засварлахХүнсний харшлын үед тухайн харшилдаг хүнснээс бага хэмжээтэй хэрэглэсэн ч дархлалын тогтолцоо ажиллан Ig E үүсч улмаар нулимс гарах загатнах арьс улайх хавдах дотор муухай оргих амьсгал давчдах хоолой боох, гүйлгэх шинж тэмдэгүүд тэр даруй хурдан илэрнэ. Хүнсний харшлын 90 хувь орчим нь сүү, өндөг, загас, самар, газрын самар, гурил, далайн бүтээгдэхүүн, шар буурцаг зэрэг хүнснээс гол төлөв тохиолддог.
Хүнсний үл нийцэл
засварлахХүнсний үл нийцэл буюу хүнсний үл зохицол нь хүнсний бүтээгдэхүүнийг идсэнээс 1 цагаас 48 цаг, зарим тохиолдолд 72 цагийн дараа ихэвчлэн үүсдэг ба тухайн хүнсийг ахин хэрэглээгүй үед шинж тэмдэг өөрөө багасаж алга болно. Ихэвчлэн ядрах, толгой өвдөх, хоол боловсруулах тогтолцооны эмгэгүүд үүсэж, гэдэс гүйлгэх, гэдэс дүүрэх, гэдэс мушгирах шинж тэмдгүүд илэрнэ. Зарим тохиолдолд тухайн хүнснээс бага зэрэг хэрэглэхэд шинж тэмдэг илрэхгүй ба их хэмжээгээр болон байнга хэрэглэсэн тохиолдолд шинж тэмдэг үргэлжилж илэрдэг.