Хүйсийн эрх тэгш байдал

Жендэрийн эрх тэгш байдал буюу хүйсийн эрх тэгш байдал нь хүйсээс үл хамааран нөөц, боломж, түүний дотор эдийн засгийн оролцоо, шийдвэр гаргах зэрэгт ижил тэгш хүртээмжтэй байх нөхцөл юм; мөн хүйс харгалзахгүйгээр өөр өөр зан байдал, хүсэл эрмэлзэл, хэрэгцээг тэгш үнэлдэг байдал юм.

Хүйсийн эрх тэгш байдал гэдэг нь "эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, охид хөвгүүд ижил эрх, нөөц, боломж, хамгаалалтыг эдэлнэ гэсэн үг юм. Энэ нь охид, хөвгүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд ижил байх, тэдэнд яг ижил хандахыг шаардах биш" гэж НҮБ-ын Хүүхдийн сан хэлжээ.

Дэлхийн хэмжээнд хүйсийн эрх тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүд, охидын эсрэг хүний наймаа, эмэгтэйчүүдийн амь насыг хөнөөх, дайны үеийн бэлгийн хүчирхийлэл, хүйсийн цалингийн зөрүү болон дарангуйллын бусад тактик зэрэг хор хөнөөлтэй зан үйлийг устгах шаардлагатай. НҮБ-ын Хүн амын сан "Хүний эрхийг баталгаажуулсан олон улсын гэрээ хэлэлцээрийг үл харгалзан эмэгтэйчүүд ядуу, бичиг үсэг тайлагдаагүй байх магадлал эрэгтэйчүүдээс хамаагүй өндөр хэвээр байна. Тэд өмч хөрөнгө эзэмших, зээл авах, сурах, хөдөлмөр эрхлэх боломж багатай байна. Энэ нь зарим талаараа хуучирсан хэвшмэл ойлголтоос үүдэлтэй. Эмэгтэйчүүдийг гэр бүлээ тэжээгч гэхээсээ илүүтэй хүүхэд төрүүлэгч, гэрийн эзэгтэй хэмээн цоллодог. Тэд эрчүүдээс хамаагүй бага улс төрийн идэвхтэй, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлал өндөр байдаг." гэсэн байна.

Хүйсийн эрх тэгш байдлын төлөө тэмцэгч Кристин де Пизан 1405 онд хэвлэгдсэн "Хатагтай нарын хотын ном" номондоо эмэгтэйчүүдийг дарангуйлах нь үндэслэлгүй өрөөсгөл үзлээр үндэслэсэн гэж дурьдсан бөгөөд энэ нь нийгэмд эмэгтэйчүүдийн бий болгосон олон дэвшлийг онцолсон байдаг.

 
Хүйсийн эрх тэгш байдлын лого