Хятад ханз үсгийн Синьхуа толь бичиг

Хятад ханз үсгийн Синьхуа толь бичиг (хятад. хялбар. 新华字典, пиньинь Xīnhuá Zìdiǎn) — БНХАУ-ын хамгийн их дэлгэрсэн, нөлөө бүхий, орчин үеийн хятад ханз үсгийн толь бичиг юм. 2021 оны 6-р сарын байдлаар 600 сая хувь хэвлэгдэж, дэлхийн хамгийн олноор хэвлэгдсэн толь бичиг болоод байна. Бээжин хотноо хамгийн ууган "Шаньву иньшугуань" буюу "Арилжааны хэвлэх газар» (хятад. 商務印書館, хялбар. 商务印书馆, пиньинь Shāngwù Yìnshūguǎn) хэвлэн гаргадаг байна.

Энэхүү толь бичигт хялбаршуулсан ханз болон Пиньиний дуудлагын дагуу ашигладаг. 2004 онд хэвлэгдсэн толь бичгийн 10 дахь хэвлэлд уламжлалт тэмдэгт, хувилбаруудыг оруулаад 11200 тэмдэгт багтсан байна. Энэ нь дуудлагын хувилбараар ханзны индекс, товчлуурын индекс, зураасын тоогоор индекс, дөрвөн өнцөгт индексийг агуулдаг. Дараах зүйлийг хавсралтад оруулжээ.

  • авиа зүйн /фонетик/ транскрипцийн хүснэгтүүд
  • цэг, таслалын хүснэгт
  • Хятадын хаант улсуудын үечилсэн хүснэгт
  • Хятад улсын үндэстэн ба тэдгээрийн оршин суудаг үндсэн бүсүүдийн хүснэгт
  • Хятад улсын засаг захиргаа-нутаг дэвсгэрийн хуваарь, тэдгээрийн төвүүдийн хүснэгт
  • Улс орнуудын газар нутаг, хүн ам, нийслэл бүхий хүснэгт
  • хэмжүүрийн нэгжийн хүснэгт
  • геологийн үечлэлийн хүснэгт
  • Хятадын хөдөө аж ахуйн хуанлийн хүснэгт (улирлын эхлэл, тэдгээрийн нэр)

Хэвлэлийн түүх

засварлах

БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академи болон Ардын боловсролын хэвлэлээр хянан засварлаад 1953 онд Хятад ханз үсгийн Синьхуа анхны толь бичиг хэвлэгдэж байжээ. Ерөнхий редактор нь хэл шинжлэлч, толь бичиг судлаач Вэй Жиангун (魏建功, 1901–1980) байсан юм. 1957 онд "Арилжааны хэвлэлийн газар"-аас Синьхуа ханз толь бичгийг пиньинь цагаан толгойн дарааллаар хэвлүүлсэн нь олон арван удаа дахин хэвлэгдэж, ялангуяа хятад оюутнуудын дунд их нэр хүндтэй болсон.

2004 оны эхээр нийт хэвлэгдсэн тоо 400 сая давж, Синьхуа толь бичиг дэлхийн хамгийн алдартай толь бичиг болсон байна. 2001 онд уг толь бичиг англи орчуулгатай хэвлэгджээ (Yao 2000, reviewed by Clark 2001).