Хятадын үндэсний музей
Хятадын үндэсний музей (хятад. 中國國家博物館, пиньинь Zhōngguó guójiā bówùguǎn, Чжунго гоцзя боугуань) -Бээжин хотын Тяньанмэний талбайн зүүн хэсэгт байрладаг 1912 онд байгуулагдсан БНХАУ-ын хамгийн том (70 000 м2) музей юм.
Түүх
засварлахӨмнө үед умард хэсэгт Хятадын хувьсгалын мүзей, өмнөд хэсэгт хятадын түүхийн мүзей байсныг 2003 онд нэгтгэж нэг мүзей болгосон байна. Тус хоёр музей 1959 онд БНХАУ байгуулагдсаны 10 жилийн ойгоор тусдаа өөрийн гэсэн барилгатай болсон түүхтэй. Барилгын урт нь 313 метр, өргөн нь 149 метр, 40 метр өндөртэй (4 давхар), нүүрэн хэсэгтээ 11 багантай юм.
2007 оны гуравдугаар сараас тус музейд өргөтгөл хийж, 2011 онд нээлтээ хийсэн байна. Ингэснээр тус музей 200 мянган ам метр талбайтай болж, урьдынхаасаа дөрөв дахин томосч, дэлхийн хамгийн том талбайтай музей болжээ. Үзэсгэлэнгийн 48 танхимтай тус музейд нэг сая гаруй соёлын өв хадгалагдаж буй аж. Музейг үнэгүй үзэх боломжтой бөгөөд даваа гаригт амардаг ажээ.