Хятадын Үндэсний номын сан
Хятадын Үндэсний номын сан (хятад. хялбар. 中国国家图书馆, дуудлага Zhōngguó guójiā túshūguǎn, англи. National Library of China, товч.NLC) — БНХАУ-ын хамгийн том номын сан.
Түүх
засварлахХятадын Үндэсний номын сан 1909 онд Хятадын сүүлчийн Манж Чин гүрний хаан ширээ, засгийн газартай тохиролцон "Нийслэлийн багш нарын танхимын номын сан" (хятад.- 京师图书馆) нэртэйгээр байгуулагдсан. 1911 оны Шинхайн хувьсгалын дараа "Нийслэлийн багш нарын танхим"-ыг Бээжингийн их сургууль гэж нэрлэж, номын санг 1912 оны 8-р сард Боловсролын яамны харьяанд шилжүүлж, олон нийтэд нээлттэй болгожээ. 1916 онд тус улсын Үндсэн гол номын сан болж улмаар 1928 онд Үндэсний номын сангийн статустай болсон байна. 1949 оны 10-р сард БНХАУ байгуулагдах үед тус номын сан 1,5 сая орчим нэгж байжээ. Ихэнх гол нэгжүүдийг Чан Кайши тэргүүтэй БНХУ-ынхан Тайвань арал руу дүрвэхдээ нүүлгэн авч явсан байна.
Өнөөгийн номын сан
засварлахХятадын Үндэсний номын сан нь өнөөдөр үндэсний хэвлэлийн сан, үндэсний ном зүйн төв, номын сангийн мэдээлэл, шинжлэх ухаан технологийн номын сангийн үндэсний сүлжээний төв бөгөөд шинжлэх ухааны иж бүрэн номын сан болоод байна.
2020 оны байдлаар номын 30 орчим сая ном, материалын нэгж бүхий баялаг цуглуулагатай дэлхийд 5-р том номын сан болоод байна. Номын сангийн фондод 270 мянган ховор ном, 1,6 мянган эртний ном судартай байсан ажээ.
2021 оны байдлаар номын сан 3 хэсэг байртай:
- Эртний номнуудын байр (хятад. 古籍馆, англи. NLC Ancient Book Library) 1931 онд ашиглалтанд орсон бөгөөд 1987 он хүртэл Хятадын үндэсний номын сангийн төв байр байсан байна.
- Төв байрны өмнөд хэсэг (хятад. 总馆南区, англи. NLC South Area) Байшицяо гүүрны хажууд (白石桥) 1987 онд ашиглалтанд орсон.
- Төв байрны Умард хэсэг (хятад. 总馆北区, англи. NLC North Area) Байшицяо гүүрний хажууд (白石桥) 2003 онд барьж эхлээд 2008 онд ашиглалтанд орсон (барилгын төслийг — Михаэль Циммерман, Юрген Энгель). 80,5 мянган хавтгай дөрвөлжин талбайтай Умард хэсэгт нэг дор 8 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай ажээ. Номын сангийн нийт талбай 280 мянган хавтгай дөрвөлжин метр ажээ.
Хятадын Үндэсний номын сан өдөр бүр амралтын өдөргүй ажилдагаас гадна цахимаар 24 цаг ажилдаг байна.
Албан ёсны цахим хаяг:- http://www.nlc.gov.cn/en/indexen.htm