Хятадын газар зүй

Хятад улс дэлхийн бөмбөрцөгийн зүүн тал, Европ Азийн эх газрын зүүн хэсэг, Номхон далайн баруун эрэгт оршдог. Хятадын хуурай газрын нийт талбай ойролцоогоор 9 сая 600 мянган хавтагай дөрвөлжин километр, Ази тивийн нийт талбайн 21.9%-г эзэлдэг. Азийн хамгийн том орон юм. Дэлхийн 180 гаруй орны дотор Хятадын хуурай газрын талбай Орос, Канадын дараа орж дэлхийд 3-р байр эзэлдэг.

Хятадыг голлуулж хиймэл дагуулаас авсан зураг

Хятадын хуурай газрын хил 22 мянга гаруй километр бөгөөд, 15 оронтой хил нийлж байна. Зүүн талаараа БНАСАУ-тай хиллэж, өмнө талаараа Вьетнам, Лаос, Мьянмартай хөршилж, баруун өмнө болон баруун биеэрээ Энэтхэг, Бутан, Балба, Пакистан, Афганистантай хил нийлж, зүүн хойт хэсэг болон баруун хойт хэсэгтээ Орос, Тажикистан, Киргиз, Казахстантай хиллэдэг бөгөөд, хойт талаараа Монгол Улстай хиллэж байна.

Хятадын эх газрын тэнгисийн эрэг нийт 18 мянга гаруй километр урт, хойт талаас Ялужян мөрний цутгалангаас урагшаа Бей Лүнхе голын цутгаланд хүрч, Япон, Филиппин, Малайз, Бруней, Индонез зэрэг оронтой тэнгисээр алслагдаж байдаг.

Хятадын нутаг дэвсгэрийн хамгийн хойт үзүүр нь хойт өргөргийн 53.31 градус хавийн Мүө Хе сууринаас хойших Хэй Лунжян мөрний гол усан замын төв шугамд хүрч, хамгийн өмнөт цэг нь хойт өргөргийн 4.15 градус хавийн Наньсагийн уртрагийн Зен Му Аншад байдаг. Өмнөт хойт хоёр зах нь хоорондоо 50 градусын зөрөөтэй. 5500 гаруй километрын зайтай. Хойт хэсэг Хей Лун Жян муж цас мөсөөр хучигдаад байхад өмнөт хэсгийн өмнөт тэнгисийн арлууд мөнх халуун зунаараа байдаг. Хятадын нутаг дэвсгэрийн хамгийн баруун зах нь зүүн уртрагийн 73.40 градус хавийн Памирын өндөрлөгийн Узбекийн уулын аманд байхад, хамгийн зүүн зах нь зүүн уртрагийн 135 градус хавийн Фу Юань шенд Yссүри мөрөн болон Хэй Лун Жян мөрний гол усан замын уулзвар дээр байдаг.

Хятад улс өргөн уудам хуурай газартайгаас гадна мөн маш их тэнгисийн усан хилтэй юм. Хойт талаасаа Бохайн тэнгис, Шар тэнгис, Дорнод Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис гээд дөрвөн тэнгис нийлж, Хятадын эх газрыг зүүн хойт талаас нь баруун өмнө тал хүртэл дугуйлан хүрээлж байдаг бөгөөд нийт талбай нь 4 сая 900 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд, Хятадын хуурай газрын талбайн бараг тал хагастай тэнцдэг. Хятад улс бол уул ихтэй орон, нутаг дэвсгэрийн нийт талбайн 33% гаруй нь уул, 26% нь өндөрлөг, 9.9% нь доворхог нутаг, 18.8% нь хотгор газар, 12% нь тал газар юм.

Уул нуруу засварлах

Хятадын уул нуруунд Тэнгэр уул, Ишань уул, Яньшан уул, Да Бешань уулны нуруу, Наньлингийн нуруу, Их Хянганы даваа, Тайханшань уул, У шань уул, Шюе феншань уулны нуруу, Алтайн нуруу, Чи Леншань уулны нурууд, Алашань уул, Лиү Паньшань уулны нурууд болон Гималайн нуруу зэрэг байдаг. Yүнээс гадна, Хятадын 5 хайрхан гэж байдаг. Энэ нь тухайлбал зүүн хайрхан Тайшань уул, өмнөт хайрхан Хен шань уул, баруун хайрхан Хуашань уул, хойт хайрхан Хэйшань уул, төв хайрхан Суншань уул болно. Хятадын өндөрлөгүүд дотор Хөхнуур Төвөдийн өндөрлөг хамгаас нэртэй. Далайн төвшнөөс дунджаар 4000 гаруй метрт өргөгдсөн энэ өндөрлөгийн талбай 2 сая 500 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд, Хятадын нутаг дэвсгэрийн бараг 1/4 хувийг эзэлдэг. Хөхнуур Төвдийн өндөрлөгөөс гадна Өвөр Монголын өндөрлөг, Шар Хөрст өндөрлөг, Юньнань Гүйжеүгийн өндөрлөгүүд байдаг.

Гол мөрөн засварлах

Хятад улс бол мөн гол мөрөн ихтэй орон, Хятадын гол мөрнүүдийн уртыг нийлүүлэн бодвол 430 мянган километрт хүрч, дэлхийн бөмбөрцөгийг арваад ороож хүрдэг. Хятадын гол мөрнүүд дотор Хөхмөрөн, Хатан гол хамгаас нэртэй. Хөхмөрөн бол дэлхийн 3-дахь том мөрөн, нийт 6380 гаруй километр урт, Хөхмөрний сав газар эд уурсаар элбэг дэлбэг, усны хүчний нөөц нь Хятадын усны нөөцийн 40%-г эзэлдэг бөгөөд сав газарт нь 20-оод сая га тариан талбай, 300 гаруй сая хүн ам суурьшин амьдардаг Хятадын хөдөө аж ахуйн чухал нутаг болно. Хятадын 2 дахь том гол Хатан голын сав газар бол Хятадын үндэстнүүдийн өлгий юм. Хөхнуур мужийн Баян хар уулнаас эх авсан энэ голын нийт урт нь 5464 километр, Хөхнуур, Сичүань, Ганьсү, Ниншя, Өвөр Монгол, Шаньши, Шэньши, Хэнань, Шаньдун зэрэг 9 муж өөртөө засах районаар урсан өнгөрч Бүөхай тэнгист цутгадаг. Хөхмөрөн, Хатан голоос гадна Хятадад бас дэлхийн хамгийн урт суваг болох Бээжин-Ханжеүгийн суваг байдаг. Бээжин-Ханжеүгийн суваг бол Хятадын эртний усан аж ахуйн аврага их барилга болно. Бүр эрт манай тооллын 605-604 оны Сүй Янди хааны үед татсан юм. Энэ суваг Лөүянгаар төв болгож, хойшоо Бээжин, өмнөшөө Ханжеү хүрч, 1794 килoметр үргэлжилдэг. Бээжин, Тенжин, Хэбэй, Шаньдун, Жянсү, Жөжян зэрэг муж хотоор урсан өнгөрч, Хайхе гол, Хуайхе гол, Хөхмөрөн, Чен Тан Жян мөрний 5 их гол мөрний системийг холбож байдаг. Одоо энэ суваг Хятадын өмнөт нутгийн усыг хойт нутагт татах барилгын зүүн талын шугамын гол шугам болоод байна.

Цөл засварлах