Хятадын Сансрын шинжлэх ухааны технологийн корпораци

Хятадын Сансрын шинжлэх ухаан технологийн корпораци (ХСШУТК) -БНХАУ-ын Сансрын хөтөлбөрийн үндсэн гүйцэтгэгч байгууллага юм. Төрийн өмчийн тус корпораци төрөл бүрийн сансрын хөлөг, пуужин хөөргөх төхөөрөмж, газрын тоног төхөөрөмжийг зохион бүтээж, хөгжүүлж, үйлдвэрлэдэг охин компаниудтай ажээ. Мөн стратегийн болон тактикийн пуужингийн системийн цэргийн ангитай.

БНХАУ-ын Сансрын шинжлэх ухааны технологийн корпораци нь 1999 оны 7-р сард Хятадын Төрийн Зөвлөлийн шинэчлэлийн хүрээнд албан ёсоор байгуулагдсан бөгөөд өмнө нь Хятадын Агаарын сансрын корпорацийн нэг хэсэг байсан юм. Хөтөлбөрийн төрөл бүрийн хувилбарууд 1956 оноос эхтэй байдаг байна.

Корпораци нь сансрын болон батлан ​​​​хамгаалах үйлдвэрлэлийн машин, химийн бодис, харилцаа холбооны хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, компьютер, эмнэлгийн бүтээгдэхүүн, байгаль орчныг хамгаалах хэрэгсэл үйлдвэрлэдэг. Мөн тус байгууллага нь олон улсын зах зээлд арилжааны үйлчилгээ үзүүлдэг байна. 2013 оны эцэс гэхэд тус корпораци 294.02 тэрбум юаний дүрмийн сантай болж, нийт 170,000 ажилтантай байжээ.