Хятадын Сансрын технологийн академи

Хятадын Сансрын технологийн академи (товч.ХСТА) (хятад: 中国空间技术研究院; дуудлага: Zhōngguó Kōngjiān Jìshù Yánjiūyuàn, англи. China Academy of Space Technology) БНХАУ-ын сансрын агентлаг бөгөөд Хятадын Шинжлэх ухаан, Технологийн Корпорац (англи. China Aerospace Science and Technology Corporation (CASC)-ийн харьяа байгууллага юм. Тус агентлаг нь 1968 оны 2-р сарын 20-нд байгуулагдсан бөгөөд Хятад дахь сансрын хөлөг хөгжүүлэх, үйлдвэрлэх гол байгуулга юм. 1970 оны 4-р сарын 24-нд тус академи Хятадын анхны хиймэл дагуул "Dong Fang Hong I" хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн байна.

ХСТА нь "Dong Fang Hong" хиймэл дагуулуудыг зохион бүтээж, үйлдвэрлэдэг байна.