Хязгаарлагдмал орчин

Хязгаарлагдмал орчин

1. Хязгаарлагдмал орчин гэж хаалттай эсвэл хэсэгчлэн хаалттай орчныг хэлдэг бөгөөд энэ нь:

  • a) Эрсдлийн дүн шинжилгээгээр тодорхойлогдсон;
  • b) Хүн ажиллах үндсэн зориулалттгүй;
  • c) Орц болон гарц нь хязгаарлагдсан байж болох; мөн
  • d) Дараах аюулыг дагуулж болзошгүй: Үүнд
    1. Уг газрын агаарт нь бохирдуулагч бодисын түвшин нь аюултай байж болзошгүй хэмжээнд хүрсэн эсвэл тэсрэх аюултай орчин үүссэн;

    2. Хүчилтөрөгчийн түвшин нь аюултай хэмжээнд байгаа, жишээлбэл азотын хий шахсаны дараа; эсвэл
    3. Хашигдах эсвэл дарагдах аюултай.

Хязгаарлагдмал орчинд нэвтрэх гэдэг нь хүний бүтэн бие, их бие эсвэл толгой ньхязгаарлагдмал орчин дотор байгааг хэлнэ. Энэ нь зохихзөвшөөрөлтэй шинжилгээ хийх зорилгоор сорилын төхөөрөмж эсвэл дээж авах багажийг барьсан гараа хязгаарлагдмал орчинд оруулахыг хориглоогүй.


2. Таних, тодорхойлох

Хязгаарлагдмал орчныг зааглан тодорхойлох ёстой бөгөөд нэвтрэн орох цэгүүдэд орох зөвшөөрөл шаардлагатай гэж заасан байнгын тэмдэглээ байрлуулна. Хэрэв тэмэдэглэгээ байрлуулах нь тохиромжгүй бол, жишээлбэл хэвтээ гол амд, аюул эрсдлийг анхааруулах өөр хэрэгсэл ашиглана.


3. Зөвшөөрлийн систем

3.1. Зөвхөн бичгээр үйлдэх зөвшөөрөл олгож, уг зөвшөөрлийг эрх бүхий мэргэшсэн хүн баталсны дараа хязгаарлагдмал орчинд нэвтрэн орохын зөвшөөрнө.

3.2 Зөвшөөрөл олгох явц нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

a) Эрсдлийн үнэлгээ, үүнд мэргэжлийн хүнээр хүчилтөрөгчийн түвшин, бохирдуулагчбодис, температурын туйл, шатамхай бодисын концентрац гэх мэт зүйлд үнэлгээхийх шаардлага орно;
b) Бохирдуулагч бодисын болон бусад эрчим хүчний эх үүсвэрийг тусгаарлах журамууд;
c) Амьсгалах төхөөрөмж хэрэглэх шаардлага байгаа эсэх;
d) Хязгаарлагдмал орчинд нэвтрэх хүн бүр орох болон гарах үед гарын үсэг зурах;
e) Зөвшөөрөл үзүүлэх;
f) Хязгаарлагдмал орчинд харгалзах хүн болон ажилтан хоорондын харилцаа холбоо ба/ эсвэл харилцаа холбооны тоног төхөөрөмж;
g) Хягзаарлагдмал орчинд оруулах тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны үзүүлэлт;
h) Хаалт, хашилт;

Бусад шаардлагууд Хязгаарлагдмал орчинд ажиллах эсвэл харгалзах хүний үүрэг гүйцэтгэх шаардлагатай хүн бүр сургалтанд хамрагдсан, мэргэшсэн байх ёстой. Хязгаарлагдмал орчинд гүйцэтгэхэд бусад газраас илүү аюул эрсдэлтэй байх ажлын хувьд аюулгүй ажлын тусгай журмыг боловсруулах ёстой. Хязгаарлагдмал орчинд хүн байгаа үед харгалзах хүн уг орчинд нэвтрэн орох цэгийн гадна байнга байх бөгөөд үүнээс өөр нэмэлт үүрэггүй байна. Эрсдлийн үнэлгээгээр агааржуулалт шаардлагатай нь тогтоогдсон бол үүнийг бичиг баримтаар баталгаажуулсан журамд тусгах ёстой.