Шивлээ - (Англи: Equisetum arvense), (Орос: Хвощ полевой)

40см хүртэл өндөр ургадаг, үндэслэг ишт олон наст өвслөг ургамал, хаврын салаалаагүй бор өнгийн иш спортой, зуны ногоон өнгийн иш салаалсан найлзуурхайтай.

Нуур, гол мөрний эрэг, хөвөө, нугад чийглэг хөрсөнд ургахаас гадна мараалаг хужиртай газарт тохиолдоно.

Зарим судлагчдын бичиж байгаагаас үзвэл энэ ургамалд эквизитен гэдэг алкалоидтай байдгийн учир нь уг ургамал мөөгөнцрөөр бохирлогдсонтой холбоотой гэж үздэг.

Хээрийн шивлээд адуу, гахай хорддог байна.

ашигласан материал

засварлах

Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 12