Хэрэглэгч:Uchirgerel/sandbox

DOS Үйлдлийн систем

Үйлдлийн системүүдийн төрөл:

  • DOS
  • Windows
  • OS/2
  • Unix
  • Linux
  • Mac OS
  • Sun OS
  • Palm OS

Сүүлийн үед хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа үйлдлийн системүүд нь Windows95/98, WindowsNT, MacOS болон Unix юм. Windows 95/98 үйлдлийн системүүдийн үндсэн төрх нь Start товчлуур болон taskbar-аас бүрддэг бол MacOS -ынх бүхэлдээ өөр байдаг. Хэрэглэгч үйлдлийн системтэй төрөл бүрийн командын тусламжтайгаар харьцдаг. Жишээ нь: DOS үйлдлийн систем дээр COPY гэсэн командаар файлыг өөр тийшээ хуулахад үүнийг үйлдлийн системийн нэг хэсэг болох Command processor эсвэл Command line interpreter ч гэж нэрлэгддэг командын тусламжтайгаар гүйцэтгэдэг. Харин Graphical User Interface (GUI) нь дэлгэц дээр байгаа дүрсийг дарснаар үйлдлийг гүйцэтгэдэг.

Үйлдлийн системийн тухай

засварлах

Disk Operating System нь персонал компьютерт зориулж гаргасан, компьютер хэрэглэгчдийн дунд өргөн тархсан анхны үйлдлийн систем юм. Персонал компьютер гарахаас өмнө Bill Gates IBM компьютерт зориулж DOS үйлдлийн системийг гаргасан бөгөөд энэ үйлдлийн системийнхээ эрхийг Microsoft корпорацийн дор аваад нэрийг MS-DOS гэж өөрчилсөн. Персонал компьютерт зориулсан учраас анхны нэр нь PC-DOS буюу Personal Computer Disk Operating System гэж нэрлэгдэж байв. Гэвч ихэнх хэрэглэгчид энэ үйлдлийн системийг DOS гэж нэрлэдэг. DOS нь графикан бус, командын горимын үйлдлийн систем юм.

MSDOS үйлдлийн систем

засварлах

Үйлдлийн систем гэдэг нь компьютер ба хэрэглэгчийг хооронд нь холбох үүргийг гүйцэтгэнэ. Манай улсад үйлдлийн системүүдээс МS DOS, PC DOC үйлдлийн системийн хувилбаруудыг хамгийн өргөн хэрэглэдэг. Энэхүү үйлдлийн систем нь дараах 4 хэсгээс бүрдэнэ үүнд:

Эхний ачаалах хэсэг (Rocord boot) Оруулах гаргах үндсэн систем (IO.SYS файл юм) Тасалдлыг боловсруулах хэсэг Командын процессор (Command.com) Командын процессор нь компьютерийн төхөөрөмжийн болоод хэрэглэгчийн алдааны мэдээллийг өгнө. Командын процессор нь Command.com файл байх ба энэ нь дэлгэцэн дээр C> эсвэл A> гэж үзүүлж буй нь процессор ажилд бэлэн өөрөөр хэлбэл команд биелүүлэхэд бэлэн байгааг заана. Курсор байрлаж буй команд оруулах мөрийг командын мөр гэнэ. Командын мөрний эхэнд байгаа мэдээллийг (Ж.нь C:/>) системийн мэдээ гэнэ.

Үйлдлийн системийн он тоолол

засварлах

1980 - 1980 оны аравдугаар сараас MS-DOS/PC-DOS үйлдлийн систем хөгжиж эхэлсэн. Microsoft фирм персональ компьютерт зориулсан үйлдлийн систем бичих эрхийг авчээ. Хэдийгээр энэ эрхийг Digital Research корпораци авахаар өрсөлдөж байсан боловч, CP/M-86 үйлдлийн системээ арай хожуу өгснөөс гэрээ хийх боломжоо алдсан байна. 1980-аад оны эхээр ZX80 процессор үүссэн.

1981 - Xerox Start System-ийн гаргасан хамгийн анхны WIMP (Windows, Icons, Menus and Pointing Devices) системээс эхлэн орчин үеийн Windows үйлдлийн систем болон WIMP-ийн үндэс нь тавигдсан. Apple фирм Apple Macintosh-ийг, Microsoft компани Windows-ийг уг WIMP системээс хуулбарлан зохион бүтээжээ.

- ZX81 процессор гарсан бөгөөд энэ нь ZX80 процессортой адил үнэтэй.

- 80186/80188 процессор үйлдвэрлэгдсэн.

- MS-DOS 1.0 ба PC-DOS 1.0 үйлдлийн систем гарсан.

1981.8.12 - IBM фирм 2880 долларын үнэтэй стандарт загварын персональ компьютер зохион бүтээжээ. Энэ компьютер нь 64 Кбайт RAM-тай, MDA (Mono Display Adapter) моно дисплейтэй, хоёр ширхэг нэг талт 160 кбитийн (floppy) уян диск хөтлөгчтэй байсан байна.

1982 - TCP/IP протокол үүссэн бөгөөд энэ протоколыг интернэтэд холбогдоход ашигладаг байна.

- Sony болон Phillips фирмүүд хамтран аудио CD дээр ном бичив. Компакт диск анх Японд гарсан бөгөөд жилийн дараа Европ, Америкт хөгжиж эхэлжээ.

1982.2.1 - 20 МГц давтамжтай, хамгаалалтын горим болох шинэ горимтой 80286 процессор үүсчээ. Уг хамгаалалтын горим нь 16 Мбайт санах ойд хандах чадвартай ажээ.

- Compaq Portable фирм Compaq компьютерээ гаргав.

1982.3 - MS-DOS 1.25

- PC-DOS 1.1 хувилбарууд гарчээ.

1982.4 - IBM фирмийн 320 Кбит багтаамжтай хоёр талт уян диск гарав.

1982.12 - IBM фирм Intel-ийн 12%-ийг худалдан авчээ.

1983 - 8087 math co-processor суулгагдсан 8086 микропроцессортой IBM XT компьютер гарлаа. Уг компьютер нь 10 Мбит хард диск, 128 Кбит RAM санах ой, уян дискийн төхөөрөмж, моно дэлгэц болон принтертэй бөгөөд 5000 долларын үнэтэй байв.

1983.3 - MS-DOS 2.0

- PC-DOS 2.0 хувилбарууд гарлаа.

1983.5 - DOS үйлдлийн системийн MS-DOS 2.01 хувилбар худалдаанд гарав.

1983.10 - MS-DOS 2.11

- MS-DOS 2.25

- PC-DOS 2.1 зэрэг хувилбарууд гарчээ.

1984 - 1000 орчим host-оос бүрдсэн DNS (Domain Name Service) үйлчилгээг интернэтэд танилцуулжээ.

- Borland-ийн Turbo Pascal хэл үүсэв.

- Hewlett-Packard хамгийн энгийн Laserjet принтерийг зохион бүтээжээ.

- IBM AT компьютер үүсчээ.

- Compaq IDE (Intelligent Drive Electronic) интерфейсийг хөгжүүлж эхлэв. Энэ стандарт нь IBM персонал компьютерт тусгайлан зориулагдсан бөгөөд өгөгдөл дамжуулах хурд нь маш өндөр байлаа.

1984.8 - 1.2 Мбит багтаамжтай 5 инчийн уян дисктэй IBM AT компьютерт зориулагдсан MS-DOS 3.0, PC-DOS 3.0 үйлдлийн систем гарчээ.

1984.9 - Apple фирм Macintosh-ийн 512 К байт хувилбарыг гаргажээ.

1984.10 - Sinchlair ZX Spectrum+ үүсэв.

1985 - Philips фирм Sony-той хамтран CD-ROM зохион бүтээв.

- Lotus, Intel болон Microsoft фирмүүд хамтран LIMENS стандартыг гаргажээ. Анхны хувилбар нь 3.2 байсан байна.

1985.3 - Сүлжээний шаардлагад нийцэхүйц шинэ функцтэй DOS-ийн MS-DOS 3.1, PC-DOS 3.1 хувилбарууд худалдаанд гарав.

1985.10.17 - 4 Гбайт санах ойтой, 64 TERABYTE виртуаль санах ойтой, 33 МГц давтамжтай, 80386DX процессор үйлдвэрлэгдэн гарчээ.

1985.12 - MS-DOS 3.2

- PC-DOS 3.2 хувилбарууд гарав. Эдгээр нь 1987 онд IBMPS/2-той хамт 3.3 хувилбар гарах хүртэл хэрэглэгдэж байжээ.

1987.4 - MS-DOS 3.3

- PC-DOS 3.3 хувилбарууд гарав.

- IBM болон MS фирм хамтран OS/2 системийг зохион бүтээжээ.

1988.7.8 - PC-DOS 4.0

- MS-DOS 4.0 хувилбар гарав. Энэ хувилбар нь техник хангамжийн багтаамжийг ихэсгэсэн бөгөөд, 32 Мбайтаас 2 Гбайт хүртэл ихэсгэх боломжтой болгосон. Мөн түүнчлэн EMS санах ойтой байжээ.

1988.11 - MS-DOS 4.01

- PC-DOS 4.01 хувилбарыг үйлдвэрлэн гаргажээ.

1990.5.22- Microsoft компани Windows 3.0 хувилбарыг худалдаанд гаргав. Энэ нь 80386 процессорт MS-DOS-той зохицож ажилладаг.

Загвар:Editprotected Uchirgerel (talk) 07:17, 21 Аравдугаар сар 2018 (UTC)55 63 68 69 72 67 65 72 65 6c