Хэрэглэгч:Tsogo3/Ноорог/Хэрхэн хуудас засварлах бэ?


Википедиа нь чөлөөт агуулгатай, бидний сайн дурын оролцоотойгоор баяжих нэвтэрхий толь юм. Та энэ нэвтэрхий толины нэг зохиогч нь болж болно.

Энэ хуудас нь Танд, Википедиа нэвтэрхий толины өүүллэгийг засварлах, шинэ өгүүллэг оруулахад хэрэг болох мэдээлэлийг өгнө.

Оршил засварлах

Википедиагийн хуудсыг хэвлэх, засварлах нь хялбархан.

Үүний тулд текстийн хамгийн дээд талд, зүүн гар талаасаа 3 дахь "Өөрчлөх" товчийг дарж, тухайн хуудасны өгүүллэгийг (бичлэгийг) өөрчилнө. "Өөрчлөх" товчийг сонгоход өгүүллэг бичиж, засаж чадах "текст хайрцаг" гарж ирнэ. Тэнд өгүүллэгээ бичиж, засаж дуусныхаа дараа бичсэн зүйлээ "Урьдчилан харах" товчийг дарж, хянана. Хэрэв алдаа байхгүй бол "Хуудсыг хадгалах" товчийг дарж, хадгална.

Тухайн өгүүллэгийн агуулгын талаар санал бодлоо солилцох бол "Хэлэлцүүлэг" товчийг дарж, гарч ирэх Talk хуудас дээр бичнэ. Уг хуудас дээр саналаа бичихдээ гарын үсгээ үлдээгээрэй. Харин засвар хийсэн, эсвэл шинээр эхлүүлсэн өгүүллэг дээрээ гарын үсгээ үлдээх хэрэггүй. Учир нь МедиаВики программ нь таны, болон бусад хүмүүсийн хийсэн бүх засварыг "Түүх" хуудас дээр, тухай бүрд нь бүртгэдэг болно.

Шинэ хуудас нээх засварлах

Шинэ хуудас (шинэ сэдэв бүхий өгүүллэг) нээхийн тулд "Хайлт" цонхонд гарчигаа бичээд "Go" товчийг дарна уу. Хэрэв Таны бичсэнтэй ижил гарчигтай өгүүллэг байхгүй бол, "Та энэ хуудсыг үүсгэж чадна" гэсэн бичиг гарах бөгөөд уг бичиг дээр дарж, шинэ хуудас үүсгэнэ.

Аливаа өгүүллэгийн гарчиг нь олон тоон дээр биш ганц тоон дээр байх ёстой гэдгийг битгий мартаарай. Мөн Гарчигийн эхний үсэг томоор байх хэрэгтэй. Хэрэв гарчигийн хоёрдахь үг нь оноосон нэр бол мөн томоор байна. Бусад тохиолдолд гарчигийн хоёр, гурав дахь үгнүүд бүгд жижиг үсгээр бичигдэх ёстой. Энэ нь сүүлд, бусад хүмүүс тухайн өгүүллэгийг хайх, олоход хялбар байх болно. Жишээлбэл, "Хүүхдүүд" биш "Хүүхдэд", "Хөвсгөл Аймаг" биш "Хөвсгөл аймаг" гэх мэтээр.

Шинэ өгүүллэгийн гарчиг нь текстийн эхний өгүүлбэрт байгаа бол түүнийг тодруулах нь зүйтэй. Жишээлбэл, "Хими" гэсэн гарчигтай өгүүллэгийн эхний өгүүлбэрийг доорхи байдлаар, "Хими нь алив юмсын найрлага, бүтэц, тэдгээрийн харилцан үйлчлэл..." гэж бичнэ.

Ойр зуурын хэрэгцээт зүйлс засварлах

Тодруулсан үгс засварлах

Энэ бол Тодруулсан үгнүүд юм.

Үүнийг хийхийн тулд, тухайн үгнийхээ өмнө болон хойно нь гурван (') тэмдэгийг тавиарай.

Жишээлбэл: '''Тодруулсан үгнүүд''' = Тодруулсан үгнүүд

Налуу үгс засварлах

Энэ бол Налуу үгнүүд юм.

Үгийг налуулахын тулд тухайн үгнийхээ өмнө болон хойно нь хоёр (') ийм тэмдэг тавина.
Жишээ нь: ''Налуу үгнүүд'' = Налуу үгнүүд

Википедиагийн бусад хуудаснуудтай холбоос (линк) хийх засварлах

Би Монгол хүн. Энд байгаа "Монгол" гэдэг үг дээр дарвал "Монгол" гэдэг өгүүллэгтэй холбогдоно. Энэ дотоод холбоосыг хийхийн тулд:

Би [[Монгол]] хүн. = Би монгол хүн.

Бас ийм байж болно.
Би Монголоос ирсэн.

Үүнийг: Би [[монгол|Монголоос]] ирсэн гэж бичнэ. ("Монголоос" гэдэг үг нь "Монгол" гэдэг өгүүллэгтэй холбогдоно.)

Харин "[[Монгол]]оос" гэж бичвэл "Монголоос" болж гарах тул үүнээс зайлсхийх хэрэгтэй.

Би нэг их сайхан цэлмэг хөх тэнгэртэй оронд төрсөн юм даа.

Үүнийг ингэж бичнэ: Би [[монгол|нэг их сайхан цэлмэг хөх тэнгэртэй оронд]] төрсөн юм даа.

Тухайн хуудсыг бусад хэл дээрхи Википедиатай холбох засварлах

Тухайн хуудсыг бусад хэлний Википедиа дахь ижил сэдэвтэй өгүүллэгүүдтэй холбохдоо доорхи коммандыг хэрэглэнэ: [[хэлний код:Гарчиг]]. Жишээлбэл, Дэлхий өгүүллэгийг, бусад хэлээр бичигдсэн ижил өгүүллэгүүдтэй холбохын тулд:

[[de:Erde]] [[en:Earth]] [[ru:Земля]]-г ашиглана.

"de", "en", "ru" нь Герман, Англи, Орос хэлний кодууд бөгөөд "Erde", "Earth", "Земля" нь тухайн хэлний Википедиа дээрхи өгүүллэгийн нэр юм.

  • Хэдийгээр эдгээр линкүүд текстийн хаана байх нь чухал биш боловч, өгүүллэгийн хамгийн төгсгөлд байрлуулвал зүгээр шүү.
  • Эдгээр линкүүд нь өгүүллэгийн текст дунд харагдахгүй бөгөөд, хамгийн зүүн талын "Бусад хэлээр" гэсэн баганад байх болно.

Гадаад холболт хийх засварлах

Мэдээлэлийн эх сурвалжийг (викигийн бус) тэмдэглэх 3 арга байна:

  1. "Нүцгэн" линк: http://mn.wikipedia.org/ (хамгийн муу хэлбэр)
  2. "Шигтгэсэн" линк: [1] (энэ хэлбэрийг зөвхөн текст дунд ишлэл болгон хэрэглэвэл тохиромжтой)
  3. Нэртэй линк: Монгол Википедиа
Мэдээлэлийн эх сурвалжийг (викигийн бус) тэмдэглэх 3 арга байна:
# "Нүцгэн" линк: http://mn.wikipedia.org/ (хамгийн муу хэлбэр)
# "Шигтгэсэн" линк: [http://mn.wikipedia.org/] (энэ хэлбэрийг зөвхөн текст дунд ишлэл болгон хэрэглэвэл тохиромжтой)
# Нэртэй линк: [http://mn.wikipedia.org/ Монгол Википедиа]

Бичлэгийн агуулгатай холбоогүй (жижиг) өөрчлөлт засварлах

Үг үсэг, дүрмийн алдаа засах, эсвэл ганц нэг үг өөрчилсөн үедээ "Бичлэгийн агуулгатай холбоогүй өөрчлөлт" нүдийг чагтлаарай. Хэрэв тухайн өгүүллэгийн агуулга, зураг зэрэгийг өөрчилсөн тохиолдолд, "Бичлэгийн агуулгатай холбоогүй өөрчлөлт" нүдийг чагталж болохгүй.

Дэд гарчиг, дэд сэдвүүд засварлах

Таны одоо уншиж буй "Хэрхэн хуудас засварлах бэ?" сэдэв нь "Оршил", "Ойр зуурын хэрэгцээт зүйлс", түүн дотор "Тодруулсан үгс" "Налуу үгс" зэрэг хэд хэдэн дэд гарчигуудтай байгаа. Эдгээр дэд гарчиг, дэд гарчиг доторхи жижиг хэсгүүдийг доорхи байдлаар үүсгэнэ.

==Ойр зуурын хэрэгцээт зүйлс==

Арай жижгийг нь:

===Тодруулсан үгс===

Бүр жижгийг нь:

====Энэ хуудсанд байхгүй==== гэх мэтээр

Таныг дэд гарчиг үүсгэх бүрд тань, Википедиа автоматаар Контент - гарчгийг хуудасны эхэнд үүсгэх болно.

Жагсаах, дугаарлах засварлах

Энэ бол жагсаалт:

  • Нохой
  • Муур
  • Шувуу

Дээрх жагсаалтыг хийхийн тулд та ингэж бичих хэрэгтэй:
* Нохой
* Муур
* Шувуу

Та ийм байдлаар үүсгэж болно:

  • Нохой
    • Том нохой
    • Жижиг нохой
      • Пудель

Дээрхийг хийхийн тулд та ингэж бичих хэрэгтэй:
* Нохой
** Том нохой
** Жижиг нохой
*** Пудель

Энэ бол дугаарлалт:

  1. Нохой
  2. Муур
  3. Шувуу

Дээрх жагсаалтыг хийхийн тулд та ингэж бичих хэрэгтэй:
# Нохой
# Муур
# Шувуу

Шинэ мөрний эхэнд зай авах засварлах

Мөрний эхэнд та зай авч болно.

Жишээлбэл,

Нохой

Том нохой
Жижиг нохой

Муур

Үүнийг доорхи байдлаар хийнэ:

:Том нохой

  • Хэрвээ та нэгээс олон удаа (:) уг тэмдэглэгээг хийвэл тэр хэмжээгээр зай ихсэх болно.

Текст голлуулах засварлах


Энэ текст голлосон байна уу?

Үүнийг доорхи байдлаар хийнэ.

<center>Энэ текст голлосон байна уу?</center>


"Хэлэлцүүлэг" хуудас засварлах

Тухайн өгүүллэгийн агуулгын талаар санал бодлоо солилцох бол "Хэлэлцүүлэг" товчийг дарж, гарч ирэх Talk хуудас дээр бичнэ. Уг хуудас дээр саналаа бичихдээ гарын үсгээ үлдээгээрэй. Харин засвар хийсэн, эсвэл шинээр эхлүүлсэн өгүүллэг дээрээ гарын үсгээ үлдээх хэрэггүй. Учир нь МедиаВики программ нь таны, болон бусад хүмүүсийн хийсэн бүх засварыг "Түүх" хуудас дээр, тухай бүрд нь бүртгэдэг болно.


Энэ долгионтой зураас (~)-ыг Хэлэлцүүлэг хуудас дээр бичсэн бичлэгийнхээ эцэст гарын үсэгээ үлдээхдээ ашиглаарай. Хэрэв 4 ширхэг долгионтой зураас (~~~~) бичвэл Таны хэрэглэгчийн нэр, бичлэг хийсэн огноо үлдэнэ.

Patricia Miller 13:40, Jan 14, 2007 (UTC)

Хэрэв 3 ширхэг (~~~) бол, зөвхөн таны хэрэглэгчийн нэр:

Patricia Miller

Хэрэв 5 ширхэг бол (~~~~~) зөвхөн огноо үлдэх болно:

13:40, Jan 14, 2007 (UTC)
  • "Текстэн хайрцаг" дахь бэлэн багажууд дотор "Таны бичлэг үйлдсэн цаг бүхий гарын үсэг" гэсэн товч байгаа тул түүнийг ашиглаарай.


Бусад холбоотой сэдвүүд засварлах