Хэрэглэгч:Tsogo3/Ноорог/Тусламж:Хэрхэн зураг оруулах вэ?

Энэхүү тусламжийн хуудас нь Википедиагийн өгүүллэгт зураг яаж оруулах, яаж засварлах талаархи үндсэн мэдээлэлийг таньд өгнө.

Зөвхөн Википедиагийн серверт хуулагдсан (аплоуд хийгдсэн) зургийг ашиглах боломжтой. Эндээс аплоуд хийгдсэн файлуудын жагсаалтыг үзэж болно. Мөн та өөрөө зураг аплоуд хийж болно.

Example:[[Image:Example.jpg|thumb|200px|Example]]

Википедиагийн өгүүллэгт зураг оруулахын тулд "Image" тагийг ашиглах хэрэгтэй.

"Image" таг засварлах

[[ Image:Image name.jpg | Хүрээнийн төрөл | байрлал | хэмжээ | тайлбар ]]

Түлхүүр үгнүүд засварлах

"Image" таг-д хэрэглэгдэх хэдэн түлхүүр үгнүүд байна. Эдгээр түлхүүр үгнүүдийг жижиг үсгээр бичих хэрэгтэй.

  • Байрлал: Энэ үгийн оронд left гэж бичвэл тухайн зураг текстийн зүүн, center - голд, right - баруун талд тус тус байрлана.
  • Хүрээнийн төрөл: Энэ үгийн оронд frame гэж бичвэл тухайн зураг хүрээтэй болно. thumb тагийг хэрэглэсэн үед уг зураг хүрээтэй болохоос гадна, тухайн зураг дээр дарж, анхны хэмжээгээр нь томруулан харж болно (Зургийн зүүн доод буланд "томруулж болохыг харуулсан" дүрс байна).
  • Хэмжээ: Энд тухайн зургийн хэмжээг ямар байлгахыг px-ээр хэмжиж өгнө. Жишээлбэл, 200px гэх мэт.
  • Тайлбар: Энд тухайн зургийн тайлбарыг бичиж оруулна.


Байрлал засварлах

  • Хэрэглэгдэх үгс: left - зүүн, center - төв, right - баруун
  • Байрлалыг зааж өгөөгүй тохиолдолд зураг, текстийн зүүн талд байрлах болно.
  • center таг-ийг хэрэглэсэн тохиолдолд зураг хуудасны голд байрлах ба зургийн доороос текст эхлэнэ. Энэ таг ихэнх тохиолдолд хэрэглэгдэхгүй.
Зураг байрлуулах жишээнүүд
Зүүн
 
Зүүн талд байрласан зураг

Энэ жишээ нь зургийг зүүн талд яаж байрлуулахыг харуулна.
Үүний тулд: [[Image:Wiki.png|left|Зүүн талд байрлах]]
Зургийн нэр нь Wiki.png. Байрлалыг left заах ба зургийн тайлбар нь Зүүн талд байрласан зураг.

  • Энэ тохиолдолд зургийн тайлбар нь зөвхөн хулгана зураг дээр хүрэх үед гарна.
Баруун
 
Баруун талд байрласан зураг

Энэ жишээ нь зургийг баруун талд яаж байрлуулахыг харуулна.
Үүний тулд:: [[Image:Wiki.png|right|Баруун талд байрласан зураг]]
Зургийн нэр нь Wiki.png. Байрлалыг right заах ба зургийн тайлбар нь Баруун талд байрласан зураг.

  • Энэ тохиолдолд зургийн тайлбар нь зөвхөн хулгана зураг дээр хүрэх үед гарна.
Төв
 
Төвд байрласан зураг

Энэ жишээ нь зургийг баруун талд яаж байрлуулахыг харуулна.
Үүний тулд: [[Image:Wiki.png|center|Төвд байрласан зураг]]
Зургийн нэр нь Wiki.png. Байрлалыг center заах ба зургийн тайлбар нь Төвд байрласан зураг.

  • Энэ тохиолдолд зургийн тайлбар нь зөвхөн хулгана зураг дээр хүрэх үед гарна.

Хүрээний төрөл засварлах

  • Хэрэглэгдэх үгс: frame, thumb
  • Хүрээг сонгосон тохиолдолд, Зургийн тайлбар зургийнхааа доор харагдах болно
Фрейм хэрэглэх жишээнүүд
Хүрээ
 
Хүрээтэй зураг

Хүрээлэгдсэн зургийн жишээ.
Үүнийг хэрэглэхдээ: [[Image:Wiki.png|frame|Хүрээтэй зураг]]

  • Зургийн гадна талаар хүрээтэй болно. Мөн тайлбар нь ил харагдана.
  • Зураг бүрэн хэмжээгээрээ харагдана.
thumb
 
Томруулж болох зураг

Томруулан харж болох зургийн жишээ.
Үүний тулд: [[Image:Wiki.png|thumb|Томруулж болох зураг]]

  • Зураг хүрээтэй, доод талд нь тайлбар ил харагдана.
  • 200px-ээс илүү том хэмжээгээр текст дунд байрлахгүй бөгөөд эх зураг нь түүнээс жижиг бол бүрэн хэмжээгээрээ харагдана.
  • Thumb тагийг хэрэглэсэн үед зураг автоматаар текстийн баруун талд байрлах ба шаардлагатай үед left эсвэл center таг-ийг ашиглан хэрэгтэй газраа байрлуулах боломжтой.

Хэмжээ засварлах

Зургийн хэмжээг өөрчилж болно. Хэмжээг px хэмжинэ. Жишээлбэл, 150px гэх мэт. 200px бүхий зургийг ихэнх тохиолдолд хэрэглэдэг.

  • Frame таг-ийг хэрэглэсэн үед зургийн хэмжээ өөрчлөгдөхгүй, үргэлж бүтэн хэмжээгээрээ харагдана.
  • Thumb таг хэрэглэсэн үед зураг 200px хэмжээтэй харагдана.
  • Хүрээгүй зураг мөн бүрэн хэмжэээгээрээ харагдана.
Хэмжээ өөрчлөх жишээнүүд
100px
200px
250px
[[Image:Wiki.png|100px|Image: 100 pixels]] [[Image:Wiki.png|200px|Image: 200 pixels]] [[Image:Wiki.png|250px|Image: 250 pixels]]
     

Тайлбар засварлах

Frame, thumb таг-уудыг хэрэглэсэн үед зургийн тайлбар ил харагдана.

Түлхүүр үгнүүдийг хослуулан хэрэглэх засварлах

frame ба хэмжээ (px) гэсэн 2 түлхүүр үгийг хослуулан хэрэглэж болохгүй. Бусад бүх үгийг хослуулан хэрэглэх боломжтой.


Бусад холбоотой сэдвүүд засварлах