Хэрэглэгч:Sodkhuudalaikhuu/Зүйлсийн интернет
Зүйлсийн интернет (англ. Internet of Things буюу IoT) гэдэг бол физик төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гэх мэт дотроо электроник, програм хангамж, мэдрүүл, асаагуурыг шигтгэсэн юмсын сүлжээ юм. Энэ сүлжээний холболт нь тэдгээр объектуудыг хоорондоо холбогдож, өгөгдөл солилцох боломжоор хангадаг. Зүйл бүр нь өөртөө шигдсэн тооцоолох системээр цор ганц болон танигдах бөгөөд интернетийн дэд бүтцээр дамжуулан харилцан ажиллах боломжтой.
2020 он гэхэд ойролцоогоор 30 тэрбум объект зүйлсийн интернетэд хамаарч, зүйлсийн интернетийн дэлхийн зах зээл дээрх үнэлгээ 7,1 их наяд доллар хүрнэ гэж экспертүүд барагцаалж байна.
Зүйлсийн интернет нь сүлжээний дэд бүтцээр дамжуулан объектуудыг алсаас мэдрэх, удирдах, хянах боломжоор хангадаг. Ингэснээр бодит ертөнцийг компьютерт суурилсан системүүдтэй илүү шууд интеграцитай болгож үр нөлөө, оновчлол, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, хүний хөндлөнгийн оролцоог багасгадаг. Зүйлсийн интернет нь мэдрүүл, асаагуураар өргөжсөн үедээ кибер-физикийн систем гэдэг илүү ерөнхий ангилалын нэг жишээ болдог. Энэ ангилалд ухаалаг грид, виртуал цахилгаан станц, ухаалаг гэр, оюун ухаант тээвэрлэл, ухаалаг хот гэх мэт технологиуд мөн хамрагддаг.
Зүйлсийн интернетийн "зүйлс" гэдэг үг нь маш олон төрлийн төхөөрөмжийг илэрхийлж болно. Тухайлбал зүрх хянах имплант, фэрмийн амьтны биочип хариулагч, далайн эргийн усанд буй зэрлэг амьтадыг харуулдаг камерийн шууд дүрс, төрөлхийн мэдрүүлүүдтэй автомашин, орчин/хүнс/патогенийг хянах ДНХ-ийн дүн шинжилгээний төхөөрөмж, гал сөнөөгч нарын аврах/хайх ажиллагаанд туслах зориулалтай талбайн үйл ажиллагааны төхөөрөмж зэргийг дурдаж болно. Эрх зүйч нар "зүйл" гэдэг үгийг "техник хангамж, програм хангамж, өгөгдөл, үйлчилгээний түвэгтэй хольц" гэж тодорхойлохыг санал болгодог. Anthony, Scott. "Disruptive Innovation: Kodak's Downfall Wasn't About Technology". Harvard Business Publishing. Татаж авсан: 30 March 2017.
Эдгээр төхөөрөмжүүд нь одоо байгаа олон төрлийн технологиудын тусламжтайгаар ашигтай өгөгдлийг цуглуулдаг бөгөөд дараа нь тэр өгөгдлөө бусад төхөөрөмжүүдийн хооронд автоматаар урсгадаг.
"the internet of things" буюу зүйлсийн интернет гэдэг нэр томьёог анх Proctor & Gamble-ийн Kevin Ashton зохиосон байдаг бөгөөд дараа нь 1999 онд MIT-ийн Auot-ID Center гаргаж иржээ.
Түүх
засварлахАшигласан материал
засварлахAnthony, Scott. "Disruptive Innovation: Kodak's Downfall Wasn't About Technology". Harvard Business Publishing. Татаж авсан: 30 March 2017.