Хэрэглэгч:Megzer/Ноорог/Шибагудай

Шибагудай Өлзийт хунтайж
Ойрадыг захирагч ноён
Хаанчлал1577-1588
Төрсөн огноо1573 он
Өнгөрсөн огноо1588 он
ЭцэгАбтай сайн хан
ЭхХулман цэцэн хатан
ХүүхэдОрхудай номч, Гүмүчэй Чолом, Мучан убаши хунтайж
Ургийн овогБоржигин

Шибагудай өлзийт хунтайж (1573-1588?) бол Абтай сайн ханы Хулман сэцэн хатнаас төрсөн ууган хүү юм. Боржигин овогтон. Усан тахиа жилтэй[1]. 1577 онд Хөвхөр хэрээ гэдэг газарт Халхын Абтай сайн хан тэргүүтэй халхын их цэрэг Ойрадын цэргийг ялж, Ханай ноён Хонгорыг алж, дөрвөн Ойрадыг эрхэндээ оруулжээ. 1588 онд Абтай сайн хан өөд болсны дараа Ойрадын дотор бослого гарч, Шибагудай өлзийт хунтайжийг алж, Дөрвөн Ойрад салан тусгаарлав.

Үр хойчис

засварлах

Өлзийт хунтайж нь Сэцэн[2], Бинт[2], Субургату[2] гэсэн гурван хатантай. Сэцэн хатнаас ууган хүү нь Орхудай номч, Бинт хатнаас дунд хүү нь Гүмүчэй чолом, Субургату хатнаас нь отгон хүү нь Мучан увш хунтайж нар төрсөн.

Орхудай номч[3] нь Даш хунтайж гэх ганц хөвгүүнтэй. Даш хунтайж нь "Эрх хунтайж, Эрх тайж, Эрдэнэ баатар, Чойжав бинт ахай, Цэвээнжав"[3] гэсэн таван хөвгүүнтэй. Орхудай номч нь Эрдэнэ вангийн хошууны засаг ноёдын дээд өвөг болов.

Гүмүчэй чолом[3] нь "Нани цогт тайж, Шагдар эрдэнэ"[3] гэх хоёр хөвгүүнтэй.

Мучан убаши хунтайж[3] нь "Шивдүй хатанбаатар, Эрдэнэ номч, Эрх тайж, Мэргэн ахай, Намжил тойн, Бинт ахай, Лхажав цогт тайж"[3] гэсэн долоон хөвгүүнтэй. Мучан увш хунтайж нь Баатар вангийн хошуу, Илдэн гүний хошуудын засаг ноёдын дээд өвөг болсон.

  1. Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар тууж оршвой. УБ., 2006
  2. 2.0 2.1 2.2 Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар тууж оршвой. УБ., 2006. т.106
  3. 3.0 3.1 3.2 3.3 3.4 3.5 Жамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.73