Хэрэглэгч:Ltumurkhuyag/Ноорог

ЛХАСҮРЭН Далхжавын /1928-1991 /. Хэнтий аймгийн Норовлин сум. УДБТ-ын ерөнхий найруулагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн цол /1971-07-02. №133/. авчээ

Улаанбаатар хотод урлагийн сургуулийг 1947онд, төгсөж улмаар Москвад А.В.Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуулийг 1958 онд Балетмейстер мэргэжилтэй төгсжээ. Манай улсын анхны балетмейстер энэ хүн урлагийн сургууль төгсөөд 1947 оноос УХДТ-т бүжигчнээр хөдөлмөрийн гараагаа эхэлж Ховд, Дорнод аймгийн ХДТ, 1963 оноос Улсын драмын театр, УАДБЧ, Улсын цирк, ДБАТ-т найруулагч, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, даргаар ажиллажээ байжээ. Ардын үлгэрээс сэдэвлэж "Ганхуяг" хэмээх балетын цомнолыг зохиож, С.Гончигсумлаагаар хөгжмийг нь бичүүлж, найруулан тоглуулсан нь манай анхны томоохон балет болсон юм.

Түүнээс хойш "Мөнхийн нөхөрлөл", "Шуурга" зэрэг богино хэмжээний балет найруулан тавьсан. В.Мураделийн "Октябрь", А.Бородины "Игорь ван", Ш.Гуногийн "Фауст", П.И.Чайковскийн "Евгений Онегин", Б.Дамдинсүрэнгийн "Учиртай гурван толгой", Д.Лувсаншаравын "Хан бүргэд", Л.Мөрдоржийн "Жаргал" зэрэг сонгодог болон үндэсний 20-иод дуурь, балетыг найруулж ДБАТ-ын тайзнаа тавьсан байна.

Говь-Алтай, Булган, Хэнтий, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ аймгийн соёл урлагийн 10 хоногийн тоглолтуудыг удирдан явуулсны гадна олон арван том концертыг найруулсан байна. Түүнээс гадна "Өглөө", "Тэмцэл", "Төөрсөөр төрөлдөө", "Тамирын охин", "Давааны цаана даваа", "Сахиус уу, сахиул уу", "Уулзалт", "Солонгын таван өнгө" зэрэг уран сайхны киноны гол болон туслах дүрүүдэд чадварлаг тоглосон нь одоо ч бид бүхний сэтгэл зүрхэнд хоногшсон сайхан дүр бо;ж чадсан билээ Далхжавын Лхасүрэн нь Найруулах, жүжиглэх, урлан бүтээх өөрийн өвөрмөц арга барилтай, эсрэг, эерэг дүрийнхээ жүжиглэх, бүтээх онцлогийг сайн гаргадаг, өөрөө жүжиглэхдээ энгийн чөлөөтэй тоглож, уран хошин чиглэлийг голлодог онцлогтой уран бүтээлч байжээ.